Ажлын байран дахь тэсрэлт, дэлбэрэлт
Ажлын байранд үүсэх тэсрэлт, дэлбэрэлтүүд нь ямар ч анхааруулгагүйгээр гэнэт болж, улмаар түүнд өртсөн хүмүүс гэмтэх, амь насаа алдаж болох аюултай байдаг. Хамгийн том аюул нь аюултай материал бүхий объект юм. Учир нь тэр нь тэсрэлт, дэлбэрэлтийн үед үхлийн аюултай бодис ялгаруулах өндөр магадлалтай.
Тэсрэлт, дэлбэрэлт болох шалтгаан юу вэ?
- Үсэрсэн оч ууршсан хийтэй урвалд орсон болон шатамхай материалд гал өгсөн бол дэлбэрэлт болно. Оч нь цахилгаан гар багаж, гагнуурын хэрэгсэл, томоохон цахилгаан багаж бүр тамхины галаас ч үсэрсэн байж болно
- Үрэлтээс үүссэн цахилгаан, богино холбоосын гагнуур зэрэг цахилгааны аюул нь галын эх үүсвэр болох буюу тэсрэмтгий хийг өдөөж болно
- Зарим химийн бодис хоорондоо холилдвол дэлбэрэх аюултай. Зарим нэг нь ус юм уу агаарт ил гарвал, эсвэл хамаагүй харьцсанаас дэлбэрнэ.
- Зарим механик үйлчиллээс болж тухайлбал бойлуурын хавхлагийн тохиргоо муугаас доторхи даралт нь хэт ихэсч болохоос гадна метал хэсгүүд нь хоорондоо хавирснаас оч хаях юм уу хэт их халсанаас дэлбэрч болно.
- Хязгаарлагдмал орчны агаар муугаас дэлбэрэлт болдог.

Ажлын байрандаа дэлбэрэлтээс сэргийлэхийн тулд доорхи зүйлсийг хийж заншаарай. Үүнд:
- Ажлын талбайг цэвэр, эмх цэгцтэй байлгах
- Хонгил, шатны хонгил, галын гарцыг гарах, явахад чөлөөтэй байлгах
- Цаас, цаасан бүтээгдэхүүн ихээр хураагдахаас зайлсхий. Цаасны төрлийн зүйлсийг гэрэл чийдэн, яндан зэрэг халуун зүйлсээс хол байлгах
- Цэвэрлэгээнд шатамхий шингэнийг хэрэглэхгүй байх
- Хогийн сав тэр дундаа тостой алчуур, тос арчсан цаасан алчуур хаядаг савыг байнга суллах
- Гагнах, тасдах ажлын өмнө орчноо сайтар цэвэрлэж байх
- Дэлбэрэх аюултай зүйлсийн орчимд цахилгаан төхөөрөмж хэрэглэхгүй ба оч хаядаггүй тусгай багаж хэрэглэх
- Цахилгаан шугам нь зөвшөөрөгдсөн бөгөөд газардуулгатай эсэхийг нягталж байх
- Цахилгаан кабель шалбарсан, гэмтэлтэй эсэхийг байнга шалгаж байх
- Цахилгаан хяналтын самбаруудыг очиход чөлөөтэй байхаар байлгах
- Зөвхөн зориулалтын газарт тамхи татах, унтраагүй тамхиа хамаагүй хаяхгүй байх. Галын аюулгүй саванд тамхийг унтрааж байх
Тэсэрч, дэлбэрэх аюул хэлж ирэхгүй тул үүнээс сэргийлэхийн тулд аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааварчилгыг байнга баримталж ажиллаарай.
Хэлэлцэх Асуултууд:
Таны ажлын байранд тэсэрч, дэлбэрэх аюул бүхий ямар техник, хэрэгсэл, материал байгаа вэ?