Ажлын байран дээр тоглоом хийх нь аюул мөн үү?
Ажлаа мэдэхгүй шинэ ажилтнаар буруу юм асуулгаад өөр зүгт явуулах гээд олон хөгжилтэй байдлаар бие биенийгээ явуулж байсан тухай түүхийг та олон сонссон байх. Иймэрхүү тоглоом, шоглоом сүүлдээ сонирхолгүй болж хүмүүс илүү хүнд тоглоомыг сэдэж эхэлдэг. Тэдгээр нь хэн нэгнийг хөнгөн гэмтэхээс эхлээд үхэлд ч хүргэх аюултай. Гол нь тоглоом хийгчдийг өөгшүүлдэг, тэднийг харж, сонсож инээлддэг хүмүүс байхгүй бол ийм зүйл хийхгүй л байх.
Ажлын цагаар, ажлын байранд тоглоом хийх нь хүнд, хөнгөн гэмтэлд хүргээд зогсохгүй ажлын бүтээмжийг бууруулдаг. Ажилтан гэмтэх, ажлын бүтээмж буурахын аль нь ч бидэнд хэрэггүй. Машин ажиллуулж байгаа операторыг гижигдэх, шат, бариулыг тослох, түлхэх, татах, бүдрүүлэх, шүршүүрт орж байхад нь халуун, хүйтэн усны аль нэгийг хаах, багаж, эд зүйл шидэх, барилдах, ноцолдох, тоглоом хийх, явуулах зэрэг нь ажлын байранд хийж болохгүй зүйлд орно.
Мэдэхгүй хүн байхгүй нэг алдартай тоглоом байдаг. Энэ нь хэн нэгнийг сандал дээр суухын даваан дээр сандлыг нь арагш нь татчихдаг. Дорж эсвэл Баяраагийн шалан дээр суух нь хамаагүй, зүгээр л будсыг инээлгэхийн тулд маш их өвдөлт, цаашлаад гэмтэл үүсгэдэгт л гол нь байгаа юм. Ингэж тоглосноор эрсдэлд учруулж байгаа зүйл нь хэтэрхий их.Чанга, огцом үлээсэн агаар нүд сохлох, чихний хэнгэрэг хагалах хүчтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэн нэг рүү үлээлээ гэсэн чинь төмөр, шилний үртэс хамт үлээгээд нүд рүү нь оруулчихвал яах вэ?

Үүнээс хойш ажлын байран дээр тоглоом, шоглоом хийх, ноцолдож тоглож байгаа хүнийг хараад өөгшүүлэхгүй байх ёстой. Энэ тал дээр таны хийж чадах хамгийн том тус бол тиймэрхүү үйлдэл гаргаж байгаа хүнийг ахлах ажилтандаа эсвэл аюулгүй ажиллагааны ажилтанд мэдэгдэх явдал юм. Мөн ихэвчлэн хүнд гэмтэлд хүргэдэг аюултай тул хүнээр тоглож, чадаж байгаа хүнийг хараад инээж үйлдлийг нь хөхүүлэн дэмжихгүй байхыг хүсье.
Хэлэлцэх асуудал:
Хэн нэгнийг суух гэж байхад та эсвэл таныг суух гэж байхад хэн нэгэн сандлыг чинь мэдэгдэлгүйгээр татчихсан явдал тохиолдож байсан уу?
Та дахиад энэ тоглоомыг хэн нэгэн дээр туршмаар байна уу?