ЗУНЫ АЯЛАЛ ЗУГААЛГА - СУУДЛЫН БҮС
Зөвлөгөө

ЗУНЫ АЯЛАЛ ЗУГААЛГА – СУУДЛЫН БҮС

Зун болж байгаа учраас хүн бүр л урт, богино амралтад явж эхэлнэ. Долоо, наймдугаар сард хүмүүс машинаар амарч, зугаалах нь их болохыг тогтоожээ. Түлшний үнэ яаж ч өссөн хүмүүсийг машинаар зугаалахыг бууруулах хүртэл нөлөөлж чаддаггүй аж. Машинтайгаа амрах, зугаалах үед таны гэр бүлдээ хүргэж чадах хамгийн том тус бол хүн бүрийг суудлын бүсийг нь зүүлгүүлэх явдал.     

Суудлын бүсээ зүүх нь хуулийг дагах гэхээсээ амь насаа хамгаалахтай илүү холбоотой. АНУ-д автомашины ослоор жил бүр 37,000 хүн амь насаа алдсаны наян хувь нь гэрээсээ 25-хан милийн зайд, цагт 40 километрээс бага хурдтай явж байхад нь тохиолджээ. Суудлын бүсээ зүүсэн байсан бол энэ тоо тал хувиар буурах боломжтой байжээ.  

Магадгүй хүмүүст бүсээ зүү гэж хэлэхээр осолд орох үед тайлагдахгүй бол яах юм бэ гэсэн тайлбар урдаас чинь өгдөг байж болох юм. Зурагтаар гардаг зарим үзэгдлүүдээс эсрэгээрээ таны шатаж буй машинаас гарч чадахгүй байх боломж 200-д нэгээс ч бага байдаг байна. Суудлын бүсээ зүүдэг бол ослоос ухаан алдахгүй байх, гэмтсэн ч шатаж буй машинаас мөлхөн гарч чадах магадлал чинь хамаагүй өндөр байна. 

Мэдээж хүмүүс ноцтой ослоос бүсээ зүүгээгүй байсан хэрнээ амь мултарсан хүмүүсийн талаар ярьдаг л даа. Ийм юм болдог ч маш ховор. Суудлын бүсээ зүүснээр ноцтой осолд өртсөн машинаас аюулгүй гарах нийт магадлал чинь эрс өснө гэдгийг л ойлгох хэрэгтэй. Үүнийг судалгаагаар дахин дахин нотолсоор байна. 

Бүсээ зүүгээгүй байснаас гарч болох гэмтлүүдийг аваад үзье л дээ. Та урагш шидэгдэж салхины шилээ мөргөн хүзүүгээ хугална. Ингэснээр бүх бие чинь мэдээгүй болж саажина. Яг энэ төрлийн гэмтэл хамгийн түгээмэл байдаг.   

Тэгэхээр та энэ зун амарч, зугаалахдаа . . . суудлын бүсээ зүү.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *