Ажлын байранд тамхи татах
Энэ бол тамхины эсрэг лекц биш юм. Бид зөвхөн ажлын байранд тамхигүй орчин бий болгох яагаад чухал байдаг талаар тайлбарлахаас гадна тамхины талаар зарим мэдээллийг өгье.
ТАМХИНЫ УТАА ДЭРГЭДЭХ ХҮНД НӨЛӨӨЛӨХ НЬ – АЖЛЫН БАЙР
30 жилийн турш анагаахын мэргэжилтнүүд тамхи хүний биед хортой талаар ярьсаар ирсэн. Гэхдээ дөнгөж 1990-ээд оны үеэс тамхи нь зөвхөн татаж буй хүндээ муугаар нөлөөлөөд зогсохгүй олон нийтэд ч бас муугаар нөлөөлдөг болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Тийм ч учраас тамхи татах нь зөвхөн хувь хүний асуудал биш болоод зогсохгүй, мөн ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал болоод байна.
Ажил олгогчид эрүүл, аюулгүй ажлын байраар хангах үүрэгтэй бөгөөд цэвэр агаарын асуудал ч ажилчдын эрүүл мэндтэй холбоотой.
Тамхи татах яагаад сайн зүйл биш вэ гэдгийг зарим жишээнээс дурьдвал:
- Эвгүй амттай
- Эвгүй үнэртэй
- Эрүүл мэндэд хортой
- Хамт ажиллагсад тань тамхи татдаггүй олон нийтийн эсрэг үйлдэл болно
- Мөнгөнд гарлагатай
- Биеийн эрүүл чийрэг байдалд муугаар нөлөөлнө.
- Донтуулдаг
- Тамхи татаж байгаа хүн сайхан харагддаггүй
Тамхинд 4000 төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис агуулагддаг.
Татаж буй тамхины утааны 20 хувь нь эзнийхээ уушгинд, үлдсэн 80 хувь нь орчны агаарт дэгдэж өөрийгөө болон эргэн тойрны хүн ба амьтныг хордуулдаг.
Хэлэлцэх Асуултууд:
Тамхины хор уршгийн талаар таны мэдэх илүү мэдээлэл байвал хуваалцана уу?

… Тамхины утаанд агуулагддаг хорт бодисыг ашигладаг чиглэлээр нь нэрлэн сонирхуулъя.
- Ус төрөгчийн цианид
- Асаагуурын шингэн
- Цагаан шоргоолжны хор
- Жоомны хор
- Нүүрстөрөгчийн хий
- Будаг арилгагч
- Үйлдвэрийн уусгагч
- Пуужингийн түлш
- Цагаан эрвээхэйн өндөг устгагч
- Машины утаа
- Толуни… гэх мэт