Ургамлын тоосны харшил
Зөвлөгөө

Ургамлын тоосны харшил

Хот суурин газрын хүн амын дунд шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлуудын цэцгийн тоосны шалтгаант амьсгалын замын харшил ихээхэн нэмэгдэж байна. Улаанбаатар хотод амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3% нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны шалтгаант харшилтай байна. Тиймээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдэд доорх зөвлөмжийг хүргэжээ.  

Тоосжилтын үе

Эр улиаснаас 5 дугаар сарын эхээр улаан ягаан өнгийн эр цэцэг дэлгэрч тоосоо тараадаг бол эм улиаснаас 6 дугаар сарын дунд үеэс ногоон өнгийн эм молцгууд томорч задарч унгарил хийсгэдэг. Харин шарилж, луулийн тоосжилтын оргил үе 7-8 дугаар сард тохиодог юм.

Ургамлын тоосны харшлын үед илрэх шинж тэмдгүүд

•    Шингэн нус их хэмжээгээр гоожих

•    Хамар битүүрэх

•    Ойр ойрхон хүчтэй найтаалгах

•    Нүд улайх, загатнах, эсвэл хорсох

•    Нүд гэрэлд мэдрэмтгий болж, нулимс гоожих

Та энэ үед мэргэжлийн эмчид хандана уу.

Ургамлын тоосны харшлаас сэргийлж болно

Эдгээр харшлын шалтгаант ургамлууд цэцэглэж, дохиурын тоос нь агаарт хэт их дэгдсэнээр үр нь газарт унаж дахин ургах нөхцөл бүрддэг тул цэцэглэхээс өмнө хадалт тайралт хийснээр дараагийн жил бага ургах, харшлаас сэргийлэх ач холбогдолтой.

Машин болон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх.

Хадалт, тайралтыг 2-3 жил дараалан хийснээр шарилж, луулийн төрлийн ургамал багасч ногоон зүлэг нэмэгдэнэ.

Шарилж, луулийн төрлийн ургамлуудын үрлэх, үр боловсрох хугацаа харилцан адилгүй ба цэцэглэлтийн үе нь янз бүр байдаг. Мөн тайралт хийсний дараа дахин ургадаг учир 6-р сарын сүүлийн долоо хоногоос 8-р сарын дунд үе хүртэл 3 удаагийн давтамжтай тайралт хийнэ. Зулгааж, шатаах нь шарилжийн ургалтыг нэмэгдүүлдэг тул тайралт хийж хэвших нь чухал юм.

Тайралтыг хийхдээ анхаарах зүйл

•    Шарилж, луулийн төрлийн ургамлыг 7-10 см өндөртэй байхад тайрах

•    Салхигүй үед тайрах

Эхний тайралт:

6-р сарын 20 – 7-р сарын 1

Хоёрдугаар тайралт:

7-р сарын 15 – 7 -р сарын 25

Гуравдугаар тайралт:

8-р сарын 5 – 8-р сарын 15

Ургамлын тоосжилт агаарт дэгдсэн үед авах арга хэмжээ

•    Хаалга цонхоо хаах, тор байршуулах

•    Машин болон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх

•    Гадуур хувцсаа битүү орчинд /шүүгээ, уут/ хийх

•    Угаасан хувцсаа гадаа хатаахгүй байх

•    Гадуур явахдаа амны хаалт зүүх

•    Ургамалтай ажиллах шаардлага гарвал амны хаалт зүүх

•    Нүдний шил зүүх

Та энэ үед мэргэжлийн эмчид хандана уу. Шарилж, лууль нь өглөөний 04:00-09:00, оройн 17:00-22:00 цагт тоосоо гөвдөг. Энэ үед хаалга цонхоо онгойлгохгүй байх хэрэгтэй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *