Доод мөчний венийн судасны өргөсөл
Зөвлөгөө

Доод мөчний венийн судасны өргөсөл

Ажлын байранд удаан хугацаагаар явах, зогсох, биеийн хүчний ачаалал бүхий нэг хэвийн албадмал байдал зэргээс доод мөчний венийн судасны дотор талд байрлах хавхлагын болон ханын уян чанар алдагдсанаас венийн судсууд өргөсч , тэлэгддэг. 

Хүмүүсийн дунд элбэг тохиолдон “Судас бүдүүрэл” гэж яригддаг “Хураагуур судасны үрэвсэл” нь хөхөвтөр юмуу хүрэн улаан өнгөтэй судаснууд чийгийн улаан хорхой адил хөөн томорч хөлийн арьсан дээр түрэн гарах судасны нэг төрлийн гаж хэлбэр юм. Хөлийн судас бүдүүрэл нь цусыг хөлнөөс зүрх өөд нь явуулах үүрэгтэй венийн судасны доторх хавхлага муудсанаас үүддэг. Судсан доторх хавхлага нь биеийн доод хэсэг рүү урсах цусыг тодорхой хэмжээнд байлган ихэнх хэсгийг дээш буцаан эргэлдүүлэх үүрэг гүйцэтгэдэг боловч хавхлага муудсанаар хөлөнд урсан ирэх цусны хэмжээ ихсэн венийн судас хөөхөд хүрдэг. Хэвтэж байхад сайн харагдахгүй боловч зогсоход хөлөнд ойролцоогоор 300-800 гр цус тунарч судсанд өгөх даралт нэмэгдэх шалтгаан болж хүндэрвэл хөлөнд чийгийн улаан өт явж буй мэт судас харагдах болно.

Венийн судасны гэмтсэн хавхлагыг эмчлүүлэхгүй удаан хугацаанд явбал хөлөнд цусны эргэлт сайн явагдахгүй цус тогтуун байдалд байснаар судас товойн гараад зогсохгүй  арьс дотроосоо идээлж ялзрахад хүрдэг. Венийн судасны өргөсөл нь дөрвөн хөлтэй амьтанд үүсэхгүй бөгөөд 2 хөл дээрээ зогсож ажилладаг хүнд зөвхөн үүсдэг. Түүнчлэн венийн судсанд ачаалал ихтэй доод мөчид илүүтэй тохиолддог.

Шалтгаан:

  • Генийн гаралтай
  • Хөгширөлт
  • Жирэмснээс хамгаалах эмийн хэрэглээ
  • Доод мөчний гэмтэл
  • Биеийн жингийн өөрчлөлт
  • Жирэмслэлт
  • Хэт таргалалт
  • Өтгөн хатах

Шинж тэмдэг:

  • Хөл хавагнах
  • Чинэрэх, өвдөх, загатнах
  • Шөнийн цагаар шөрмөс татах
  • Үдээс хойш болоход хөл хавагнаж бадайрна
  • Хөл хүндэрч хөшин амархан ядарна
  • Хөлийн цусны эргэлт сайн явагдахгүйгээс байнга чинэрнэ
  • Хөлийн ар тал булчингийн хэсгээр судас аалзны тор шиг товойж харагдана

Хөл хавагнах, загатнах, татаж өвдөх зэрэг нь эмчид хандах анхны шинж тэмдгүүд юм.

Бүх учир клапанд бий

Цусны эргэлтэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг венийн клапанууд буюу хавхлагууд нь цусны урсгалыг чиглүүлж, зохицуулдаг билээ. Клапануудын үйл ажиллагаа алдагдаж, хэт ачааллаж, эсвэл венийн уян хатан байдал муудах үед цусны эргэлт хэвийн байхаа больж, зарим газруудад саатдаг байна. Үүнээс үүдээд венийн судаснууд хэвийн хэлбэрээ алдаж, хөөн томорч, аалзны тор мэт болдог юм.

Хөдөлгөөний дутагдал уу эсвэл удамшил уу?

Аалзны тор мэт харагдах, өргөссөн судасны асуудал эмэгтэйчүүдэд ч тэр, эрчүүдэд ч тэр тулгарах боломжтой. Биеийн доод хэсэг бидний жин болоод амьдралын хэв маягаас хамааран өндөр ачаалалтай байдаг. Хэрвээ венийн судасны өргөсөл үүссэн нийт тохиолдлын 80% нь амьдралын хэв маягаас шалтгаалдаг бол, үлдсэн 20% нь удамшлын гаралтай байдаг. Гэр бүлийн түүх венийн судасны өргөсөл үүсэх эрсдэлтэй шууд холбоотой. Хэд, хэдэн судалгааны үр дүнгээс харахад хэрвээ эцэг эх хоёулаа доод мөчний венийн судасны өргөсөл өвчинтэй бол тэдний хүүхдүүд өвчлөх 90%-ийн магадлалтай. Харин эцэг эхийн аль нэг нь венийн судасны өргөсөл бол эрэгтэй хүүхдүүдийн хувьд судасны өргөсөл үүсэх 25%, эмэгтэй хүүхдүүдийн хувьд 62%-ийн магадлал байдаг гэнэ.  Хэрвээ эцэг эхийн аль нь ч ийм өвчингүй бол удамшлаас гадна өөр шалтгааны улмаас венийн судасны өргөсөлтэй болох магадлал 20% байдаг байна.

Биднийг зогсож байх үед хөлөнд хуралдах цусны хэмжээ 300 мл-ээр нэмэгддэг байна. Үүнээс болж хөл ихэд ядарч ачаалал нь хэтрэн судас өргөсдөг.  Нийт хүн төрөлхтний 20% нь 25 хүртэлх насандаа судасны өргөсөлтөөс болж шаналж эхэлдэг бол 70% нь 70 наснаас эхлэн уг өвчнөөр өвчилдөг. Энэхүү өвчний улмаас эмчид ханддаг 10 хүний 9 нь эмэгтэйчүүд байдаг. Хэдийгээр эрчүүд эмчид очдоггүй боловч мөн л энэхүү өвчнөөр их өвддөг. Өвчлөгчдийн 90% -ийн нь эцэг эхчүүд мөн уг өвчнөөр өвчилсөн байдгийг судалгаагаар нотолжээ. Харин эцэг эхийн аль нэг нь л өвдсөн тохиолдолд хүүхдийн өвчлөх магадлал 2 дахин багасдаг. Уг өвчнөөс болж мэс засалд ч орж болзошгүй. 

Венийн судасны өргөсөл нь ихэвчлэн ахимаг насныханд тохиолддог бөгөөд биеийн ачаалал нэмэгдсэнээс болж, эсвэл тухайн хүн хөдөлгөөний дутагдалд орсны улмаас үүсдэг байна. Үүнээс гадна ивэрхий, хавтгай ул, хэт таргалалт, тамхи, буруу хооллолт зэрэг нь цусны эргэлтийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх магадлалтай. Цусны эргэлтийн эрүүл мэндийг дэмжихийн тулд тогтмол бөгөөд тэнцвэртэй байдлаар биеийн хөдөлгөөн, дасгал хийх хэрэгтэй. Хөдөлгөөний дутагдал нь доод мөчид цусны эргэлт саатахад хүргэдэг бол, эсрэгээрээ хэт их дасгал хийснээр судаснууд ачааллаа дийлэхгүй байх аюултай. 

Урьдчилан сэргийлэх:

  • Алхах, спорт бүжгээр хичээллэх, гольф тоглох, дугуй унах зэрэг спортоор хичээллэж доод мөчний цусны эргэлтэд тусална.
  • Хүнд зүйл байнга өргөхөөс зайлс хийх.
  • Өдөрт 2-3удаа хүйтэн усаар хөлөө угаах.
  • Байнгын зогсоо ажил хийдэг хүн өдөрт хэд хэдэн удаа хэвтэж яг 5-10минут хөлөө дээш сойх дасгалыг хийх.
  • Уурын зуух зэрэг хэт халуун орчинд ажилладаг бол хэсэг хугацааны туршид (хэдэн өдрөөр) амарч байх нь чухал.

Судасны бүдүүрэл арилгах тос хийх арга:

Орц:

  •  5 хумс сармис
  •  3 амтат жүрж /orange/
  •  2 хоолны халбага оливын тос

Хийх арга:

Сармисаа жижиглэн хэрчээд, шүүсэлсэн амтат жүрж, оливын тосоо хийн хольж хуурай сэрүүн нөхцөлд 12 цаг хадгална. Хэрэглэхийнхээ өмнө сэгсрэх хэрэгтэй.

Хэрэглэх арга:

Орой болгон бэлдсэн тосноосоо хэдэн дуслыг хөлний судас бүдүүрсэн хэсгээрээ тойрог маягаар түрхэнэ. Түрхсэнийхээ дараа гялгар уут юм уу халуун алчуураар хөлөө ороож унтаарай.

Хураагуур судасны эмчилгээний төрлүүд:

1.      Даралттай тирко

Судас бүдүүрлийн зориулалтын тирко нь хөлийн судас бүдүүрлийн эхэн үе шатанд судас улам бүдүүрэхээс хамгаалан, урьчилан хэрэглэхэд үр дүнтэй бөгөөд өвчний шинж тэмдгийг удаашруулан багасгаж, байдлыг муутгахгүй, хөл ядрах, хүндрэх мэдрэмж, өвдөлт мэдрэх зэрэг эхэн үеийн судас бүдүүрлийн өвчтөнд хамгийн тохиромжтой. Судас бүдүүрлийн зориулалтын тирко нь шагайнаас гуя хүртэл байх бөгөөд хураагуур судасны эргэлт зүрх рүү өгсөн гарахад тус болдог ач холбогдолтой.

2.      Тариан эмчилгээ

Тариан эмчилгээ гэдэг нь үрэвсэн арьсан дээр ил гарсан судсанд тариа хийснээр тухайн хэсэгт тариа цустай урвалд орж эмчлэх арга юм. Энэ арга нь өвдөлтгүй, мэс засалгүй, сорвигээр судсыг эмчлэн, өвдөлтийг намдаан, арьсыг цэвэрхэн болгож өгнө. Тариан эмчилгээ нь сөрөг нөлөөгүй эмчилгээ бөгөөд эмнэлэгт хэвтэлгүй хийлгэх боломжтой.

Ерөнхийдөө судас бүдүүрлийн 1-3 дугаар зэрэгтэй өвчтөн хийлгэхэд боловч өвчтөний онцлогоос шалтгаалан эмчилгээний арга барил өөр байж болох учраас судасны ЭХО-ны оношлогоо зайлшгүй шаардлагатай юм.

3.      Лазерийн эмчилгээ

Лазерийн эмчилгээний арга нь ЭХО ашиглан лазерын гэрлээр венийн судасны бөглөрсөн хэсгийг задалж өгснөөр венийн судас өргөслийн учир шалтгаан болох цусны эсрэг урсгалаас урьдчилан сэргийлэх аргаар венийн судсыг мэдээ алдуулалт болон эмнэлэгт хэвтэх шаардлагагүйгээр 30 минутаас 1 цаг орчим хугацаанд хийгдэх арга юм.

4.      Хөлдөөх эмчилгээ

Хөлийн судас бүдүүрлийн хөлдөөх эмчилгээний арга нь хамгийн сүүлийн үеийн арга бөгөөд хөлдөөн барьцалдуулах физикийн аргаар судас бүдүүрлийг арилгах арга юм. Хөлдөөн барьцалдуулах арга нь венийн судсанд маш жижиг нээлт хийн орсны дараа судсыг хөлдөөн бүдүүрсэн судсыг авах арга юм. Хөлдөөх арга нь лазерын эмчилгээнээс илүү төлбөрийн хувьд хэмнэлттэйгээс гадна мэс заслын аюулгүй арга учраас судас бүдүүрлийн эмчилгээнд ашиглаад зогсохгүй өөр олон төрлийн өвчний эмчилгээнд ашиглагдаж буй арга юм.

5.      Варикозын эмчилгээ

Ерөнхийдөө эмч нар варикозыг шууд хараад л оношилдог. Харин венийн судасны илүү дэлгэрэнгүй оношилгоог ЭХО, допплерографи ба антиографи үзлэгүүдээр тогтоох боломжтой. “Варикозын өвчин хүндэрч буй нөхцөлд л эмчилгээ эхлүүлэх нь зүйтэй. Мөн хөлийнхөө ачааллыг багасгах, дасгал хийж эхлэх зэрэг наад захын арга хэмжээнүүд нь энэ өвчинтэй тэмцэхэд хангалтгүй байх болно. Тодруулбал биеийн хөдөлгөөнөө нэмэгдүүлэн дасгал хийж эхлэхийн зэрэгцээ цусны эргэлтийг хэвийн болгож, судасны ханыг бэхжүүлдэг тусгай эм уух хэрэгтэй. Тэр дундаа хялгасан судсыг бэхжүүлэх үүрэгтэй С амин дэм ба рутиныг анхааралдаа аваарай.

Мэс заслын арга

Хайлуулах эмчилгээ

Энэ арга нь мэс засал хийхгүй учраас гаднаасаа ямар нэгэн сорвигүй хайлуулагч бодисын хэрэглээнээс шалтгаалсан хүндрэл болон өвдөлт бараг үгүй өргөн хэрэглэгдэж буй арга юм. Тариаг тарьсны дараа эмчлэх хэсгийг хэд хоногийн туршид сайн боож орхиход судсан дахь цусны бөөгнөрлүүд задарч эмчлэгдэх учраас ажилбар хялбархан байдаг. Хайлуулах аргаар эмчлэх боломжгүй тохиолдолд мэс засал хийдэг.

Венийн хялгасан судсыг авах ажилбар

Хэт өргөсөж мушгиралдаж товойн гарч ирсэн венийн судсыг бага зэрэг тайрч авах мэс заслын аргаар ихэвчлэн өвдөгнөөс доош венийг эмчлэхэд хэрэглэнэ.

Өргөссөн венийн судсыг зүсэлт хийж авах мэс ажилбар

2мм орчим зүсэлтээр дамжуулан венийн судсыг авах аргаар судасны бүдүүрлийн хөнгөн хэлбэрийн үед хэрэглэх ба мөн лазерийн эмчилгээтэй хавсарч хийх ч тохиолдол байдаг. Түүнчлэн лазераар эмчлэгдэхгүй хэсгийг үр дүнтэйгээр авч хаях боломжтой бөгөөд сорви болон өвдөлт бараг өгдөггүй.

Лазерийн эмчилгээ

Венийн судсанд үсний ширхэгтэй адил хэмжээний диамитертэй судасны сэтгүүрийг оруулж судасны хананд лазерийг тусгаж эмчлэх арга юм. Лазерийн гэрлээр буудсан судасны дотор хана гэмтэж венийн судасны бүдүүрсэн хэсэг агшиж венийн цусны эсрэг урсгал зогсоход хүрнэ.

Түлэх эмчилгээ

Лазерийн эмчилгээтэй адил зарчимтай боловч лазераар буудахын оронд өндөр давтамжтай дулаан үүсгэгчээр венийн судасны дотор ханыг гэмтээж эцэст нь судасны дотор ханын намираа эдийг сэргээх эмчилгээний арга юм.

Бичил дурантай гуурсаар венийн судсыг зүсэж бүлэгнэлийг соруулж авах арга

Венийн судасны орчимд хоёр ширхэг зүсэх цонхыг хийж нэг хэсэгт нь арьсны доорх өөхөн эдийн дотор соруулах гуурсыг байрлуулж гэрлээр гэрэлтүүлж судасны байрлалыг шалгасны дараа цахилгаан хутгаар венийн судсуудыг сонгон зүсэлт хийн доторх бүлэгнэсэн хэсгийг соруулж авах арга юм.

Зүсэлтийн хэсэг өчүүхэн жижиг учраас бараг сорви үлдэхгүй, мэс заслын хугацаа 30минутаас 1цагт багтана. Мэс заслын дараа цус алдалт болон өвдөлт бараг үгүй судасны бичил харуураар венийн судсыг нүдээр шалгаж судасны доторхи бүлэгнэсэн хэсгийг соруулж авч байгаа учраас эмчилгээний үр дүн сайтай, дахилт бараг байдаггүй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *