Ядралаас зайлсхийх
Зөвлөгөө

Ядралаас зайлсхийх

Ядрал нь ажлын байр болон гэрт тохиолдох гэмтэл бэртлийг үүсгэх шалтгаануудын нэг юм. Хэт ядарсан үедээ тоног төхөөрөмж ажиллуулах нь та өөрийнхөө болон хамтран ажиллагсдынхаа эрүүл мэндийг эрсдэлд оруулах бөгөөд цаашлаад үхэлд ч хүргэх аюултай.

Хэт ядарсан үедээ ажил үүргээ гүйцэтгэх нь дараах аюултай үр дагавруудад хүргэнэ. Үүнд:

  • Тоног төхөөрөмжид гар хуруугаа хавчуулах, ажлын байрандаа анхаарал болгоомжгүй байснаас хөдөлгөөнт тоног төхөөрөмж, машин, техникт мөргүүлэх, цохиулах
  • Ажил үүргээ гүйцэтгэх талаар өгсөн заавар зөвлөгөөг буруу ойлгох
  • Ажил үүргийн хуваарь болон хяналтын процессоо буруу унших
  • Гэнэтийн аюул болон осолд дөхсөн тохиолдлуудад үзүүлэх хариу үйлдэл удаашрах
  • Ажлаа товчилж хийх, ажлын гүйцэтгэл муудах, ажил үүргээ бүрэн гүйцэд, алдаагүй гүйцэтгэх эрч хүч сулрах, буурах

Зэрэг олон үйлдэл хийх чадваргүй болох

Өглөө бүр ажилдаа бэлтгэлтэй ирж, аюулгүй ажиллахад тань дараах зөвлөгөөнүүд хэрэг болно.

Аюулгүй Ажиллахад анхаарах зүйлс:

  • Нэгэн хэвийн ажил хийдэг бол ойр ойрхон завсарла – сэргэг байх. Хэрэв таны ажил өдөр бүр давтагддаг бол завсарлага авч байх хуваарь гарга.
  • Кофе бага уу, ихээр уух нь хүний биеийн сэргэг байх, анхаарлаа төвлөрүүлэх байгалийн чадварыг алдагдуулдаг.
  • Идэж буй хоол хүнсэндээ анхаар, бие дахь усны хэвийн хэмжээг барихын тулд тогтмол ус уу, уураг, нүүрс ус, амин дэм ихтэй хоол хүнс хэрэглэ.
  • Хоногт хамгийн багадаа 7 цаг унтаж амрах, ажиллаж амрах цаг хугацааг сайтар зохицуул, дараа өдрийнхөө ажилд өөрийгөө хангалттай цэнэглэ.
  • Дасгал хөдөлгөөн; өглөө бүр ажлаа эхлэхээс өмнө сунгалт хий. Ингэснээр цусны эргэлт сайжирч хүчилтөрөгчөөр хангагдана.
  • Хэрэв халуун орчинд ажилладаг бол хангалттай ус уу.

Хамтдаа хэлэлцэх асуултууд


– Хэрэв таны хамтран ажиллагч ядарсан эсвэл нойрмог байгаа нь ажиглагдвал та юу хийх вэ?


– Өдөр тутмынхаа амьдралд та ядралыг бууруулах ямар зүйлсийг хийдэг вэ?

– Бусадтайгаа хуваалцах зөвлөмжүүд танд байна уу?

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *