Цана, чаргаар гулгахдаа аюулгүй байдалдаа анхаараарай
Манай улсад өвлийн улиралд иргэдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, утаанаас холдох тохиромжтой аюулгүй газар тун ховор. Амралтынхаа өдрүүдэд гэр бүл, хамт олон найз нөхдөөрөө агаар салхинд гарч, цана, чаргаар гулгадаг.
Жилийн жилд цана чаргаар гулгах, наадах дуртай хүмүүс хотын ойролцоох аль нэг аманд очоод аюулгүй байдлыг хангасан эсэх, цана, чарга түрээслэх, энэ төрлийн үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй үгүйг нь асуух ч үгүй, чарга түрээслэн гулгаж тоглодог.
Энэ нь бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдах хүртэл эрсдлийг дагуулсаар байна.
2015 оны Хандгайтад 60 орчим настай эрэгтэй хүн чаргаар гулгаж байсан 14,15 настай хүүхдүүдэд дайруулан нас барсан эмгэнэлт хэрэг гарсан байдаг.
Тиймээс иргэд та бүхэн гэр бүл хайртай дотны хүмүүстэйгээ агаар салхинд гарахдаа нэн түрүүнд аюулгүй байдлаа хангаарай.

ЦАНЫН АЮУЛГҮЙН ЗААВАР
- Өөрт тохирсон түвшиний замыг сонгож гулгах нь аюулгүй байдлын үндэс юм.
- Аюулгүйн зааврыг заавал уншиж танилцсан байна.
- Анх удаа гулгаж байгаа хүн цанын сургалтанд хамрагдах шаардлагатай. Цанаар гулгах техник эзэмших нь таны аюулгүй байдлын эхлэл байх болно.
- Аюулгүй байдлыг хангаж ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ (нуруу, өвдөгний хамгаалалт болон каск) заавал хэрэглэх.
- Мэргэжлийн болон дунд шатны замаар гулгах гулгагч нарын чадвар дундаас дээш түвшний гулгагч байх ба чигээрээ буух үйлдэл хийхгүй байх.
- Цанын зам дээр зогсолт хийх шаардлага гарвал замаа чөлөөлж зогсох. Замын голд суух болон хэвтэх үйлдлийг хориглоно.
- Цанын зам дээрх бүх анхааруулах самбарыг (Хурдаа сааруулна уу, Чигээрээ буухыг хориглоно, Хурдаа тохируулж эргэлт хийж бууна уу) харах бөгөөд хориг тавьсан газар орохгүй байх
- Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй
- Цанаар гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй
- Цанын зам дээрх ажиллаж буй цас боловсруулах машин, урдаа гулгаж буй гулгагчийг тойрч гарна
- Биедээ хатуу болон хурц үзүүртэй зүйл авч явахгүй байх
- Цана чарганы талбай уруу хүүхэд тэвэрч болон хүүхдийн тэрэгтэй орохыг хатуу хориглоно.
СНОУБОАРДЫН АЮУЛГҮЙН ЗААВАР
- Сноубоардын хамгаалалтын малгайг, гарын үений хамгаалалт зайлшгүй өмсөх.
- Амрах үедээ сноубоардаа тайлсан тохиолдолд түгжээг нь газарт хүргэхгүй байх
.jpg)
ЧАРГААР ГУЛГАХ АЮУЛГҮЙН ЗААВАР, ЗӨВЛӨМЖ
- Урсдаг лифтээр дээш гарахдаа чаргаа дээш өргөн барих, лифтээр үйлчлүүлж байхдаа чаргаа чирэх болон дээр нь суух мөн алхах үйлдэл хийхийг хориглоно.
- Урсдаг лифтнээс буухдаа халтирч болон бүдэрч унахаас болгоомжлох, хөлөө зөөж зөөлөн буух.
- Урсдаг лифтээр үйлчлүүлж байгаад хувцас орооцолдох, хөл хавчуулагдсан тохиолдолд яаралтай чарганы ажилтанд мэдэгдэж аваарын товчлуурыг дарж лифтийг зогсоох.
- Чарганы зам дээр гэмтэл бэртэл авсан тохиолдолд тусламж дуудан анхны тусламж авч, шаардлагатай бол “Эмнэлгийн анхан шатны тусламжийн төв” – рүү хүргүүлэх.
- Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байх.
- Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
- Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах.
- Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсох.
- Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох,ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх
- Чаргаар зөвхөн чарганы зориулалтын талбай дээр гулгах. Цанын зам уруу чаргатай орохыг хориглоно.

ЛИФТЭНД АЮУЛГҮЙ ЗӨВ СУУХ АРГА
- Лифтээр үйлчлүүлэхдээ дэс дарааллаараа байрлалаа эзлэн бусдын цана дээр гишгэхээс сэргийлэх
- Цанын таягаа гартаа барин лифтний сандал дээр гүйцэд суух
- Лифтний аюулгүйн даруулгыг буулгах
- Ганцаараа сандал дээр суух бол сандлын гол хэсэгт суух
- Лифтний сандлыг савлуулахгүй байх
- Лифтний аюулгүйн даруулгыг тортой хэсэгт хүрээд өргөх
- Буух цэгт ойртох үед хоёр таягаа гартаа барин аюулгүйн даруулгыг өргөн, буухдаа бэлдэх
- Лифтнээс буух үед таяг болон цанын урд хэсгийг дээш өргөн буух
Анхаар:
Та өөрийн ба үр хүүхдийнхээ аюулгүй байдлын хангах үүрэгтэй учир эргэн тойрноо ажигла. Хараа хяналтаа сайжруул. Хүний хөдөлгөөн шигүү байгаа хэсэгт хүүхдээ гулгуулахгүй байх. Хөдөлгөөнт тээврийн хэрэгслээс хол байлгах. Амарч зугаалахдаа анхны тусламжийн хайрцаг авч явах.