Цаасны үргүй ашиглалтыг багасгах нь
Зөвлөгөө

Цаасны үргүй ашиглалтыг багасгах нь

Та  бүхэн цаас хэмнэх, цаасны үргүй ашиглалтыг талаар өмнө нь бодож байсан уу? Нэг ширхэг А4-ийн цагаан цаасыг найман хос савхны модоор үйлдвэрлэдэг гэдгийг та мэдэх үү? Бичгийн цаас, хуучин ном, сонин, бараа бүтээгдэхүүний баглаа боодол, тавилгын  хайрцаг гээд ажил гэртээ өдөр тутамдаа цаасны хаягдал гаргадаггүй хүн гэж байдаггүй болов уу?  

Нэг байгууллагын хог хаягдлын 40-50 хувийг цаас эзэлдэг бөгөөд цаас нь  микро организмын нөлөөгөөр задардаг материал юм. Иймд хаягдал болсон тохиолдолд ялзарч, өвчин үүсгэгч нянг үржүүлдэг бөгөөд нүүрс хүчлийн хийнээс 23 дахин хүчтэй хорт хий ялгаруулдаг байна. Тийм учраас та ажил дээрээ цаас урж хогийн сав уруу шидэхээсээ өмнө байгаль орчноо хэрхэн бохирдуулж буйгаа бодох хэрэгтэй.

Хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгчдээсээ туслалцаа авч байгаль орчинд ээлтэй байх талаар хамтран ажиллаж, бараа бүтээгдэхүүнд дахин ашиглах боломжтой сав баглаа боодол ашиглахыг эрмэлзэх хэрэгтэй.

Цаас хэмнэх аргууд:

  • Ажилчдад мэдээлэл хүргэхээр бол хүн бүрт цаасан дээр хэвлэж тараах бус мэдээллийн самбар ашиглах, эсвэл цаасан харилцааг цахим хэлбэрээр илгээх.
  • Компьютерт 12 гэсэн фондоор бичсэн 57 хуудсыг 11-тийн фондоор бичихэд 6 хуудас цаас хэмнэнэ.
  • Бичгийн цаасны хоёр талд хэвлэх, цаасыг бүрэн ашиглах.
  • Та цаасны үргүй ашиглалтыг багасгаснаар байгаль орчноо бохирдуулахаас сэргийлэхийн зэрэгцээ ажлын байран дээрх эмх цэгцтэй орчинг бий болгож чадна.

Хаягдал цаасаа тушаагаад урамшуулал авч болно:

Ихэнх хүмүүс хаягдал цаасыг шууд л хогийн саванд хийчихдэг. Эдгээр цаасыг дахин боловсруулдаг, худалдан авдаг цэгүүд байдаг юм. Монголд 1кг цагаан цаасыг 50 төгрөгөөр, бичгийн цаас, бор хатуу хайрцаг, хуучин номыг  20 төгрөгөөр авдаг ажээ.  Харин гялгар бүрээстэй буюу орчин үед ихэвчлэн хэвлэгдэж байгаа сонин сэтгүүлийг дахин боловсруулахад өндөр хүчин чадал бүхий технологи шаарддаг учраас авдаггүй юм байна. Цаасыг дахин боловсруулж ариутган өндөгний бор сав, хайрцаг хийхэд ашигладаг.

Хамтдаа хэлэлцэх асуудал: 

  1. Бичгийн хаягдал цаасыг үр ашигтай зарцуулах ямар аргууд байдаг вэ?
  2. Танд цаас хэмнэх, хог хаягдлыг бууруулах талаар ямар санал байна вэ?

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *