Таны биед ус дутагдаж байгаагийн 9 шинж
Зөвлөгөө

Таны биед ус дутагдаж байгааг илтгэх 9 шинж

Хүний бие махбодийн 65% нь уснаас бүрддэг. Маш олон хүчин зүйлээс буюу нас, жин, эрүүл мэндийн байдал, хүйс зэргээс шалтгаалж хүний биед агуулагдах усны хэмжээ харилцан адилгүй байна. Хүний бие махбодь уснаас хамааралтай учраас ус заавал ууж байх ёстой. Ус ууснаар эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө:

  • Бие махбодь дахь шингэний тэнцвэрт байдлыг хангах
  • Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих
  • Калорийн тэнцвэрт байдлыг хангах
  • Биеийн дулааныг тэнцвэржүүлэх Биеэс хорт бодис гадагшлуулах
  • Арьсны залуу төрхийг дэмжих Эс, тархи, үе мөчийг хамгаалах

Таны биед ус дутагдаж байгаа дараах шинж тэмдгүүд илтгэх болно.

  1. Толгой өвдөх. Толгой эргэх, шингэний дутагдал нь хүчилтөрөгч, цусны эргэлтийг удаашруулж толгой өвдөхөд хүргэнэ.
  2. Зүрхний цохилт нэмэгдэх. Ус дутагдсанаар цус өтгөрч цусны эргэлт муудах тул зүрхний цохилт нэмэгдэхэд хүргэнэ. Шингэний дутагдал нь зүрхний цохилтонд муугаар нөлөөлж байгааг судалгаагаар баталгаажуулсан байна.
  3. Ам хатаж эвгүй үнэртэх. Амнаас эвгүй үнэр үнэртэнэ, яагаад гэвэл амны хөндийд нян үржиж эхэлдэг байна. Ус нь амны хөндийг чийглэдэг учраас усны дутагдалд орохоор ам хатахад хүргэнэ.  
  4. Үе мөч, булчингаар өвдөх. Үе мөч, холбоос эдийн 80% нь уснаас бүрддэг. Ус уухгүй бол үе мөчөөр өвдөж эхлэхээс гадна хоорондоо үрэлцэж эхэлдэг байна.
  5. Өтгөн хатах.  Ус нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд зайлшгүй оролцдог тул шингэн дутагдах нь өтгөн хатахад хүргэнэ.
  6. Анхаарал төвлөрөл сулрах. Ус дутагдснаар сэтгэл санаа, ой санамж, шийдвэр гаргах чадварт сөргөөр нөлөөлнө.
  7. Ядрах. Тархи шингэний дутагдалд ороход цусны даралт багасах бөгөөд бие махбодь хүчилтөрөгчийн дутагдалд ордог.
  8. Бага шээх, шээсний өнгө өөрчлөгдөх. Ус ууж байгаа хэдий ч шээх хүсэл төрөхгүй байгаа бол шингэний дутагдалд орсныг илтгэнэ. Тиймээс удаан хугацаанд шээхгүй байвал бие махбодь шингэний дутагдалд орсон байна гэж ойлгоно.  
  9. Хоолонд огцом татагдах. Хоол идэхээс өмнө аяга ус уугаарай, яагаад гэвэл ус уумаар байгаа мэдрэмж нь өлсгөлөнгийн мэдрэмж төрүүлдэг байна.  
  10. Өвдөхөд хүргэнэ.  

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *