Та хүйтний улиралд бэлэн үү?
Хүйтний улирал ирж байгаа энэ үед та өөрийн бэлтгэлээ хангасан уу? Хүйтний улиралд бэлэн байхын тулд та дараах зөвлөмжүүдийг дагаарай.
Мэдээлэлтэй байх
- Цаг агаарын нөхцөл байдлын талаар урьдчилсан мэдээлэлтэй байх
- Огцом хүйтний болон гэнэтийн цаг агаарын мэдээтэй танилцсан байх
- Долоо хоногийн урьдчилсан цаг уурын мэдээтэй танилцах
Тохируулж хувцаслах
- Биедээ тохирсон хэт бариу биш, сулавтар дулаан хувцас өмсөх
- Усны хамгаалалттай, нордоггүй хувцас өмсөх
- Гадуур хувцас сонгохдоо салхи нэвтэрдэггүй материалтайг нь сонгох
- Даавуун материалтай, хөлрүүлэхгүй хувцас өмсөх
- Гэнэтийн үед сольж өмсөх нөөц хувцас биедээ авч явах
- Толгой, хөл, гарыг хамгаалах
Толгойгоо дулаан байлга
- Толгойн хамгаалалт хэрэглэх шаардлагатай бол дотуураа давхар зориулалтын
- дулаан малгай өмсөх
- Зузаан дулаахан оймс өмсөх, давхар оймс өмсөж байх
- Ажилдаа тохиромжтой дулаан бээлий өмсөж гараа хамгаалах
Гадаа ажиллах
- Гаднах агаарын температур -17° C (0° F) хүрэх үед гадаа удаан хугацаагаар ажиллахыг хязгаарлана.
- Гаднах агаарын температур –30° C (-22° F), хүйтэн салхитай үед гадаа удаан хугацаагаар ажиллахыг хязгаарлана.