Гараар өргөж зөөх үеийн аюулгүй ажиллагаа
Ажлын байранд гардаг осол гэмтлийн 25%-40% нь гараар өргөж зөөх үед гардаг гэсэн судалгаа байдаг. Ийм осол гэмтэл нь зөвхөн тусгай ажлын байруудад биш, оффисийн ажлын байранд ч гардаг. Энэ нь бид бүгдээрээ л гар ажиллагааны аюулд өртөх эрсдэлтэй гэсэн үг бөгөөд үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг бүгд мэддэг байх ёстой. Гар ажиллагааны зарим жишээнд өргөх, түлхэх, татах, зөөх, чирэх, хураах, ангилан ялгах, бичих зэргийг нэрлэж болно.
Гараар өргөж зөөх үед гарч болох зарим нийтлэг гэмтэл:

- Нурууны гэмтэл- нуруу, шөрмөс, булчин гэмтэх
- Гэдэсний ивэрхий- Булчингийн хананы сул хэсгүүдийн цооролт
- Булчингийн болон холбоосуудын гэмтэл- хөлний булчингийн тасралт
- Гадны нөлөөллийн гэмтлүүд- хуруу гэх мэт биеийн хэсгүүд няцрах, тасрах
- Гар ажиллагааны гэмтлүүдийн гол шалтгаан нь хэт хичээх, нэг үйлдлийг олон дахин хийх, ажлын байрны эмх цэгцгүй байдал, ажиллах орчны тохиромжгүй байдал болон өргөх техник буруу зэрэг юм.
Та ачаа өргөхдөө:

- Ачааны хүнд хөнгөнийг сайн тохируулах-хэт хүнд том зүйл бүү өргө
- Ачаандаа үнэлгээ хийх-Өргөж явах хооронд ачааны зарим хэсэг хөдөлж болох эсэх /бөөрөнхий зүйлс, лонх, хуйлсан зүйл гэх мэт
- Хөлний хооронд зай авч, өргөх зүйлтэй ойрхон зогсоно
- Өвдгөө нугал-тэгээд доошоо тонгойж ачаандаа хүр
- Явах чиглэлээ мэддэг байх. Явах зам бартаагүй бөгөөд хаана явж буйгаа харах боломжтой байна. Удаанаар хөл дээрээ өндийх ба ингэхдээ нуруугаа цэх, толгойгоо дээш өргөж, эрүүгээ доош нь хавчина.
Хэзээ ч:
Ачаанд хүрэх гэж бөхийж болохгүй
Ачааг бөхийсөн байдалтай бүү өргө
Ачаа өргөж байхдаа огцом хөдөлж, эргэж болохгүй
ЗОГС-БОД-ЯАЖ ӨРГӨХӨӨ ТӨЛӨВЛӨ-ЗАМДАА ТЭЭГЛЭХ ЗҮЙЛСИЙГ ХОЛДУУЛ-ТУСЛАМЖ АВ
Хэлэлцэх Асуултууд:
Гараар зөөх ажил үүрэг гүйцэтгэхдээ ямар зарчим баримталдаг вэ?