Аюул гэж юу вэ? Түүний төрлүүд
Эрсдэл гэж юу вэ?
Аюулын улмаас үүдэж болзошгүй урьдчилан таамаглаж болохуйц үр дагаврыг эрсдэл гэнэ.
Аюул гэж юу вэ?
Хор хохирол учруулж болзошгүй нөхцөл, бодис, хүн, үйл ажиллагаа, үйл явц юм.

Аюул нь нэг талаас багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизм, материал бөгөөд энэ нь гэмтэл үүсгэх шинж чанартай эсвэл оюун санаа бие бялдрын хувьд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орохыг хэлнэ. Аюул осол нь хэлж ирдэггүй гэнэтийн эрсдэл юм.
Аюулын төрлүүд
1. Физикийн аюулууд:
Зүсэгдэх, булгарах, няцлагдах, орооцолдох, унах, налах, цахилгаан хүчдэлд цохиулах, биед халдах, хөдөлмөрийн нөхцөл зэрэг үйлдлийн улмаас үүсэх аюулууд.
2. Биологийн аюул:
3. Биологийн вирус, халдварт нян
4. Химийн аюулууд:
Түлэгдэл, урвал, хор, харшил, амьсгал боогдох, мутаген, мансуруулах бодис, согтууруулах ундаа, асгаралт ууршилт.
5. Сэтгэл зүй-Нийгмийн аюулууд
Хамтран ажиллагсадын дарамт, ажлын байрны муу орчин, хэл амаар доромжлуулах, ажлын байрны соёлгүй байдал, ахуйн дарамт, бэлгийн дарамт.
Аюулыг илрүүлэх нь
Аюулын голомт: ХҮМҮҮС, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЭД ЗҮЙЛС, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН (дуу шуугиан, гэрэл, үнэр, чичирхийлэл).