Их унтах нь хүний биед ямар аюултай вэ?
Тохиромжтой хэмжээнээс хэт удаан унтах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Хэт их унтах нь хүний биед хэд хэдэн сөрөг талтай болохыг эрдэмтэд баталж байна.
1. ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ БОЛГОНО
2013 онд хийсэн судалгаанаас үзэхэд, хүн хоногт 6.5 болон 7.4 цаг унтдаг хүмүүсийн цусан дахь глюкозын хэмжээ харьцангуй өндөр байдаг. Энэ нь чихрийн шижинтэй болох магадлалыг нэмэгдүүлдэг гэж үздэг байна. Мөн байнга их унтах нь таныг сэтгэл гутралд оруулахад нөлөөлдөг. Учир нь агаар салхинд бага гарч, дасгал хөдөлгөөн хийхгүй байнга унтах нь сэтгэл санааг тавгүйтүүлнэ. АНУ-н клиник сэтгэцийн эмнэлгийн сэтгүүлд хэвлэгдсэн 2014 оны судалгаагаар, бага эсвэл хэт их унтах нь сэтгэлийн хямралд оруулдаг гэж дүгнэсэн байдаг. Дасгал хөдөлгөөн нь “сератонин” дааврын хэмжээг нэмэгдүүлж, сэтгэл санааг дэмжих чухал үүрэгтэй боловч, хэт их унтаж, хөдөлгөөн хийхгүй байснаар, стресс бухимдалд орох нь элбэг.
2. ТАРХИЙГ ГЭМТЭЭНЭ
Хэт их унтах нь тархины үйл ажиллагаанд ч нөлөөлж, хөгшрөх явцыг түргэсгэдэг. Мөн тархины бүтцийг өөрчилж, танин мэдэхүйн үйл ажиллагааг доголдуулдаг. 2011 онд хэвлэгдсэн судалгаанд хэт бага эсвэл хэт их унтах нь санах ойн асуудалтай болгож, “альцгеймер”-ийн өвчтэй болох аюултайг тогтоосон.
Хэт их унтах нь толгой өвдөхөд хүргэдэг. Тархинд нейротрансмиттерийн хэлбэлзэл болон серотонины хэлбэлзэл бий болж, үүнээс улбаалж толгой өвддөг. Өглөө оройтож боссоноор та өглөөний цайг уух ёстой цагтаа уухгүй тул цусан дахь сахарын хэмжээ буурч, шингэний дутагдалд орж мэднэ. Цаашлаад өдрийн цагаар хэт их унтдаг хүмүүсийн толгой тогтмол өвдөх аюултай байдаг.
3. НУРУУ ӨВДӨНӨ
Их унтах нь хүний биед аюултай байх бас нэгэн шалтгаан нь ажил дээрээ өдөржингөө сууж, орой гэртээ очмогцоо орондоо орон, өглөө босдог хүмүүс нурууны өвчтэй болдог. Ихэнх цагаа унтахад зориулж сууж өнгөрүүлэх нь яс болон булчинд сөрөг нөлөө үзүүлж, нурууны өвчтэй болгодог.

Зөв унтаж амрах зөвлөмж:
- Амралтын өдрүүдэд ч тогтсон цагт сэрэх
- Зөвхөн унталгын өрөөндөө тухтай унтаж байх
- Дуу чимээгүй, гэрэлгүй орчинд унтах
- Зурагт, компьютер, гар утсаа унтлагын өрөөндөө байлгахгүй байх
- Унтахаасаа өмнө кофе, согтууруулах ундаа ууж болохгүй
- Оройн хоол идсэний дараа бага зэрэг алхаж, хөдөлгөөн хийгээд унтаж байх
- Нарны гэрэл тусахуйц газар унтаж, нарны туяаг сэрүүлгээ болгох