Ролик, дугуй, скүүтэр, скэйтбоурд унах нь эрсдэлтэй юу?
Зөвлөгөө

Ролик, дугуй, скүүтэр, скэйтбоурд унах нь эрсдэлтэй юу?

Урин дулаан цагт  гудамж талбайд хүүхэд, том хүнгүй л ролик, скүүтэр, унадаг дугуйгаа унаж эхэлж байгаа биз. Энэ нь хүүхдүүд амралт, чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх зөв хувилбар мөн. Гэсэн хэдий ч энэ нь зарим тохиолдолд эрсдэл учруулдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь, хүүхдүүд дугуй унах явцдаа зам тээврийн осолд өртөх, замын хажуу талын хайс, нүх рүү унаж осолдох тохиолдол их байна. Тиймээс эцэг эхчүүд, томчуудын зүгээс авто зам дээр хараа хяналтгүй дугуй унуулахгүй байх хэрэгтэй. 

        Хэн дугуй унах бэ? Дугуй унахдаа юуг анхаарах вэ? 

  • 10-аас доош насны хүүхэд дугуй, скэйтбоурд, ролик унахад шаардлагатай ур чадвар хараахан хөгжөөгүй байдаг
  • Замын хөдөлгөөний учрыг олох мэдлэг, ур чадвар хомс
  • Өөрсдийн хийсэн үйлдлийн үр дагаврын талаар байнга боддоггүй
  • Дадал зуршил төлөвшөөгүй 
  • Үе тэнгийнхнийхээ нөлөө, шахалтад автаж, аюултай үйлдэл хийдэг
  • Томчууд тэдний чадавхийг хэтрүүлэн тооцдог 

    Дугуй унаж байх явцад хүүхдэд учирч болох эрсдэлийг бууруулахад эцэг эхчүүд юунд анхаарах вэ? 

  • Сургуулийн болон тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд унадаг дугуй унахад нь хараа хяналтандаа байлгах
  • Авто зам дээр хэзээ ч хараа хяналтгүй унадаг дугуй унуулахгүй байх 
  • Мотоцикл явдаг зам, бусад эрсдэлтэй газраас сэрэмжлүүлэх
  • Том уул толгод, замын хажуу, мөлгөр гудамж, төмөр тор, бусад хатуу ширүүн гадаргуугаас зайлсхийх
  • Скүүтэр, унадаг дугуйг нэгээс илүү хүнтэй хамт унахгүй байхад нь анхаарах
  • Хамгаалалтын малгай, өвдөг, тохойн хамгаалалт байнга өмсөх
  • Малгай хэрэглэх нь тархи, толгойны гэмтлийг 80 хувиар бууруулдаг.

     Хамгаалалтын малгай өмсөхдөө дараах зүйлсийг анхаараарай. 

  1. Малгайгаа зөв өмсөх толгойны өмнөд хэсэг рүү суулгах
  2. Уядаг оосор нь чанга бэхэлгээтэй байх. Энэ нь малгай хөдлөх, унахаас сэргийлэх ба мөн ослын үед толгойндоо гэмтэл авах эрсдэлийг бууруулна.
  3. Малгай яг таарсан байх. Таараагүй малгай толгойны гэмтлийг хоёр дахин ихэсгэдэг. 

                                                                     Эх сурвалж: (www.grandnews.mn) 

Хэлэлцэх асуудал: 

Таны хүүхэд ролик, скүүтэр, унадаг дугуй унах хангалттай ур чадвартай юу? 

Таны хүүхэд хяналтгүйгээр зам дагуу дугуй унаж байсан уу? 

Хамгаалалах хэрэгсэлгүйгээр дугуй, ролик, скүүтэр унаж байсан тохиолдлоосоо ярина уу? 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *