Ундны усны эрүүл ахуй, зохистой хэрэглээ
Ус нь хүний үйл ажиллагаа болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр бохирддог. Ус бохирдсноор хүрээлэн буй орчинд төдийгүй ургамал, амьтан ба хүний биед сөргөөр нөлөөлдөг. Усны бохирдол нь:

- Гол мөрөн, нуурын экосистемийн тэнцвэрт байдал алдагдах
- Ундны зориулалтаар ашигладаг байгалийн усны чанар муудах
- Хүнс тэжээл бохирдох
- Бусад сөрөг нөлөөллүүдийг дагуулдаг.
1. Усны бохирдол ба халдварт өвчин

Шаардлага хангаагүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн болон хүнсний эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хадгалж бэлтгэн хэрэглэсэн уснаас халдварт өвчин үүсдэг.
Халдварт өвчин:
- Эмгэг төрөгч нянгаар бохирлогдсон усыг хэрэглэснээр шууд халдварлагдах өвчин: Холер, гэдэсний хижиг, цусан суулга
- Ахуйн шаардлагыг хангаагүйгээс үүсэх өвчин: Хамуу, суулгалт, бөөс бүүрэг, хачигаар үүсгэгдэх өвчин
Халдваргүй өвчин:
- Усны хатуулаг чанар ихсэхэд хүн амын дунд бөөр, шээсний замын чулуужих өвчин үүсдэг.
- Фторын хэмжээ ихсэхэд шүд үйрэх, шүд цоорох өвчин үүсдэг.
2.Ундны усны эрүүл ахуй

Хамгаалсан гол, нуур, булаг, шанд, гүний худаг, усан сангийн ус нь ундны усны баталгаат эх үүсвэр болдог.
Ундны усыг хадгалахад тавигдах эрүүл ахуйн шаардлагууд:
- Худгийн орчмын хөрс цав цууралт үүсээгүй, хамгаалалтын бүс тогтоосон байх ба худаг заавал тагтай байх
- Усыг 3 хоногоос илүү хадгалахгүй байх
- Усны сав нь усанд уусдаггүй, зэвэрдэггүй хүний эрүүл мэндэд хоргүй материалаар хийгдсэн байх
- Усны сав хоргүй, зэвэрдэггүй, тагтай байх ба ус хутгах шанагыг тусад нь байлгах
- Усны савыг 7 хоногт 1-ээс доошгүй удаа бүрэн суллаж сайтар сойздон угаан нарны гэрэлд тавьж хатаах
- Усны савыг нарны тусгалаас зайдуу, ариун цэврийн байгууламжаас хол байрлуулах, гэрийн тэжээвэр амьтнаас хол байлгах.
- Бохир гар, бохир шанагыг усанд дүрэхгүй байх.
«Хуванцар саванд 1,2 HDPE, 4 LDPE, PP гэсэн тэмдэглэгээ байвал хүнсний зориулалттай хэрэглэж болно»
3.Ундны усны зохистой хэрэглээ
Усыг халдваргүй болгох энгийн арга:
- Усыг тогтмол буцалгаж хэрэглэх
- Мөнгөн аяга, саванд усыг удаан хадгалах
- Химийн бодисоор халдваргүйжүүлэх.
Ундны усыг хэрэглэх зөв дадал:

- Усыг хоол, хүнсэндээ заавал шүүх эсвэл буцалгаж хэрэглэх (усыг буцалгах үед элдэв нян устаж үгүй болдог)
- Амт, өнгө, үнэргүй, тунгалаг, бохирдоогүй, чанарын шаардлага хангасан усыг ундандаа хэрэглэх
- Усыг халдваргүй болгох энгийн аргуудыг хэрэглэх
- Гарын бохирдох бүрт угааж хэвших
- Бохир усыг муу усны нүхэнд хийж хэвших
- Түүхий ус хэрэглэхгүй байх
- Ундны усаа баталгаатай зөв газраас авах
Анхааруулга:
Усыг 2 удаа буцалгаж болохгүй. Хэрэв дахин буцалгах шаардлага гарвал хамгийн сүүлд хэзээ буцалгаснаа санаарай. Хэрвээ буцалгаад удсан бол хуучин усаа асгаад шинэ ус хийж буцалгах хэрэгтэй. Яагаад гэвэл удсан усанд микро биетүүд үрждэгээс гадна тоос тоосонцор орох нь элбэг байдаг.
Хэлэлцэх асуудлууд:
Яагаад ундны усаа баталгаат эх үүсвэрээс авч, зөв хадгалж, хэрэглэхгүй байна вэ?
Эх сурвалж:
МУ-ын Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо
АСF ОУ-ын байгууллага