Ажлын байран дээр ярилцаж болохуйц 10-н аюулгүй ажиллагааны сэдэв
Ажлын байрны аюулгүй ажиллагааны сургалт, өдөр тутмын зааварчилгаа, ажил эхлэхийн өмнөх хурал зэрэг нь маш өргөн цар хүрээтэй байх боломжтой байдаг. Эдгээр энгийн ажлын үйл явц нь ажилчид хоорондоо аюулгүй ажиллагаа, ажлын аюулын талаар нээлттэй ярилцах боломжийг олгодог.

Зөвхөн эрсдэл өндөртэй ажлын байран дээр ч гэлтгүй оффисын ажилчид хүртэл хоорондоо аюулгүй ажиллагааны тухай ярилцах нь ажилчдын хоорондын харилцааг бат бөх болгох, аюулгүй ажиллагааны соёлыг түгээх нэн чухал сэдвүүдийн нэгээхэн хэсэг нь мөн билээ. Сайтар боловсруулсан ажил эхлэхийн өмнөх хурал нь доорх хэлбэртэй байна :
- Ажилчдад ажлын байран дээрх эрсдэл болон аюулгүй ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл өгөх
- Аюулгүй ажиллагаатай холбоотой осол, эндэгдэл гарахаас өөрсдийн биеэр урьдчилан сэргийлж сурах хэмжээний мэдлэг өгөх.
- Боломжит аюулыг тулгарахаас сэргийлж үргэлжийн сонор сэрэмжтэй байх тал дээр ажилчдыг чиглүүлэх.
КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор олон хүн цуглуулах, уулзалт, хурал зохион байгуулахыг хориглосон байгаа хэдий ч бидний эцсийн зорилго бол бүх ажилчдыг гарч болзошгүй аюул болон өөрийн аюулгүй байдлын тухай байнга бодож байхыг дадлагажуулах зорилготой билээ.
1. Аюулгүй ажиллагаан дээр гардаг ерөнхий алдаанууд
Нэг бүрийн хамгаалах хэрэгслийн зөв хэрэглээ бол танай ажилчдын өөрийгөө хамгаалж болох хамгийн энгийн аргуудын нэг юм.
Жишээ нь хэрэв танай ажлын орчинд дээрээс биет унах аюул байгаа бол толгойн хамгаалалтын зайлшгүй өмсөхийг шаардах. Нүүрний хаалт болон бээлийг аливаа урагдах, зүсэгдэх, түлэгдэх, нүдээ гэмтээх гэх мэт аюулаас урьдчилан сэргийлж зайлшгүй хэрэглэх шаардлагатай тухай ярилцах.
2. Эргономик гэмтэл болон ажлын байрны стресс

Эргономик гэмтэл гэдэг нь танд удаан хугацааны буруу дадал туршлагын улмаас үүсэж болох ажлын байрны гэмтэл юм.
Ажилчид аливаа гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд тухайн гэмтлийн эрсдэл болон үүсгэгч хүчин зүйлийг мэдэж байх ёстой. Нэгэн янзын давтагдах хөдөлгөөнийг удаан хугацаанд хийх, хэт их ачааллыг байнга авах, өөрт таагүй байрлалтай удаан хугацаанд ажил гүйцэтгэх зэрэг нь мэргэжлээс шалтгаалах өвчинд дагуулах уршигтай. Иймд ажилчид байнга сунгалт, дасгал, хүчний дасгал хийх гэх мэт тогтмол хөдөлгөөн хийж эргонимикоос үүдэлтэй ямар нэгэн гэмтэл авахаас урдчилан сэргийлэх хэрэгтэй.
Ажлаас үүдэлтэй стресс, ядаргаа, депресс, сэтгэл гутрал зэрэг нь ажлын байран дээр маш их байдаг үзэгдэл юм. Тэгш бус ажлын хуваарилалт, ажлын байрны эрүүл бус соёл, амралтгүй хэт удаан хугацаанд ажиллуулах гэх мэт маш олон хүчин зүйлээс үүдэн ажилчид сэтгэлзүйн эрүүл мэндийн хувьд гэмтэх тохиолдол байдаг.
Ажлаас үүдэлтэй стрессээс сэргийлэхийн тулд :
- Тусламж гуйх
- Асуудлынхаа талаар нээлттэй, зөв өнцгөөс ярилцах
- Бясалгал хийх гэх мэт өөрийн стрессийг тайлж болох арга замуудыг хайж олох
Мөн ажил дээрээ ажлын стрессийн тухай яриаг тогтмол өрнүүлж, ажилчдад тулгарсан асуудалд хамт олноороо тусалдаг соёлыг тогтоож чадвал эрүүл ажлын орчин бүрдүүлэхэд нэмэртэй болох болно.
Ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэх
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтэх бэртэх тохиолдол эрүүл үеийнхээс хэдэн зуу дахин өндөр байдаг. Ажлын байран дээр архи согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн тохиолдолд маш олон төрлийн аюулыг дагуулж болно. Ажлын ээлж доголдох, цаг хугацааны баримжаа алдах, анхаарал төвлөрөл болон ажлын бүтээмж эрс багасах, шалтгаангүй ажил таслах, эсрэгээрээ осолд өртөх магадлал маш өндөр болно. Иймд та бүхэн өглөөний хурал, нарядан дээр энэ талаар ажилчиддаа энэ тухай ярьж ойлгуулах мөн тэдний санаа бодлыг сонсох нь зүйтэй.

4. Ажлын байран дээрх хүчирхийлэл
Ажлын байран дээр гардаг ажил мэргэжлийн онцлог болон албан тушаалын ялгаатай давуу байдлаас үүдсэн хүчирхийлэл нь ажилчид хооронд, үйлчлүүлэгчээс, зочдоос, хамтран ажиллагч байгууллагаас гэх мэт хэнээс ч хэнд ирж болохуйц маш бүдүүлэг авирын илэрхийлэл юм.
Энэхүү хүчирхийлэл нь биеийн, сэтгэлзүйн гээд ямар ч хэлбэрээр байж болох бөгөөд айлган сүрдүүлэх, албан тушаалаар далайлгах гэх мэт маш өргөн цар хүрээнд яригдаж болно. Энэ нь тухайн ажилтанд маш хүнд сэтгэлзүйн гэмтэл өгөх бөгөөд энэ нь даамжирвал цаашлаад амиа хорлох хүртэл үр дүнд хүрэх магадлалтай.
Иймд ажилчидтай өдөр тутамд ажил эхлэхийн өмнөх хурал хийж байх үедээ ажлын байрны хүчирхийллийн тухай дүрэм, журам бодлого байдаг бол түүнийгээ танилцуулах, сануулах энэ талаар нээлттэй ярилцаж байх тал дээр анхаарах нь маш чухал нэгэн сэдэв юм.

5. Гал болон цахилгааны аюулгүй байдал

Хэрэв ажлын байран дээр галын аюул нэгэнт нүүрлэсэн тохиолдолд бүх ажилчид юу хийхээ мэддэг байх нь маш чухал бөгөөд ач тустай. Иймд өглөөний хурал, наряд дээр галын аюул гарсан тохиолдолд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах, галын түймрийн аюулын хор хэмжээг хамгийн бага төвшинд зогсоох, цаашлаад мэдлэг ур чадвартай бол галыг унтраах, хамтран ажиллагсдаа аюулаас аврах тухай ярилцах энэ тал дээр зааварчилгаа, сургалт өгөх гм. Ажилчид доорх зүйлсийг мэдэж байх нь зохилтой :
- Галын хорнуудын байршлыг маш сайн мэддэг байх
- Галын хорыг хэрхэн зөв ашиглах тухай
- Гал гарсан үед авах арга хэмжээнүүдийг мэддэг байх.
Цахилгаанаас үүдсэн галын аюул нь маш өндөр хор уршигтай байдаг. Иймд цахилгаан болон цахилгаан гар багажтай ажиллах энгийн аюулгүй ажиллагааны дүрмийг маш сайн мэдэж байх нь нэлээдгүй чухал.
6. Oслыг мэдээллэх, урьдчилан сэргийлэх мөн зардлын тухайд

Аливаа осол нь зөвхөн компаний хувьд төдийгүй ажилчдын хувьд ч гэсэн эдийн засгийн хүнд цохилт болдог.
Ослын баримтууд, үр дагавар, сэргийлэх арга г.м олон чухал сэдвүүдийн тухай ажил эхлэхийн өмнөх хурал дээр ярих нь тун зохимжтой. Ямар нэгэн байдлаар осол боллоо гэж бодоход бүх ажилчид хэрхэн мэдээлэх, ямар арга хэмжээ авахаа мэддэг, бэлэн байх нь чухал юм. Ажил эхлэхийн өмнөх хурал, наряд нь ажилчдад энэ тухай мэдлэг мэдээлэл өгөх нь энгийн бөгөөд маш үр дүнтэй байх талтай.
7. Халуун хүйтний нөлөөлөл ба аюулгүй ажиллагаа.
Халууны нөлөөлөлд автсан хүний биед доорх шинж тэмдэгүүд илэрнэ :
- Толгой өвдөх
- Сульдах
- Толгой эргэх, ухаан алдаж унах
- Дотор муухайрах, бөөлжих
- Зүрхний цохилт сулрах
- Гөлийх
- Булчингийн зангирал гэх мэт олон төрлийн шинж тэмдгүүд илэрч болно.

8. Гэмтэл

Ажлын байран дээр гардаг ослууд нь дараах нийтлэг шинжтэй байдаг :
- Халитрах, тээглэх, бүдрэх
- Өргөлтийн ажлыг буруу гүйцэтгэх
- Хүн техникийн хэрэгсэлд мөргүүлэх
- Дээрээс биет унах
- Байгалын давагдашгүй хүчин зүйл
- Stress, fatigue, and overexertion Стресс, сульдах, ачааллаас үүдсэн ядаргаа
- Техникийн хэрэгсэл хоорондоо мөргөлдөх, онхолдох
- Нэгэн янзын давтагдах хөдөлгөөнийг удаан хугацаанд хийх
- Төлөвлөгдөөгүй тэсрэлт үүсэх
- Хүчдэлд нэрвэгдэх
- Өндрөөс унах гэх мэт тухайн ажлын байранд тохирсон маш олон төрлийн аюулаас үүдсэн ослууд байдаг.
Тэгэхээр тухайн ослуудын тухай сайтар тайлбарлаж үүнээс хэрхэн сэргийлэх, осол гарсан тохиолдолд хэрхэн мэдээллэх, ямар арга хэмжээ авах тал дээр ажилчдад мэдээлэл өгөх нь ажил эхлэхийн өмнөх хурлыг илүү үр дүнтэй болгож чадна.
9. Жижиг тоосонцорууд болон хамгаалах хэрэгсэл

Асар жижиг хэмжээний тоосонцруудаас үүдэн хүний биед маш их хохирол учрах олон төрлийн өвчин үүсэх боломжтой байдаг. Жишээ нь : архаг силикоз, уушгины шохойжилт, тэр ч бүү хэл хорт хавдар ч үүсгэх боломжтой.
Уул уурхай, төмрийн үйлдвэр, шилний үйлдвэр, барилгын талбай, нүүрсний уурхай гэх мэт салбарт ажилладаг хүмүүс нь дээрх эрсдэлд илүү ойрхон байдаг.
Иймээс хэрэв та тухайн салбарт ажилладаг бол ажилчиддаа жижиг тоосонцроос өөрийгөө цаг тутамд хамгаалах тухай маш сайн ойлголт өгөх шаардлагатай.
10. Харилцаа холбооны асуудлууд ба аюулгүй ажиллагаа.
Ажилчид ажлын байран дээр хоорондоо үл ойлголцох, харилцаа холбоогүй ажилласнаар маш том эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс ажил эхлэхийн өмнөх хурал бол ажлаа төлөвлөх, ажил үүргээ тодорхой хуваарилах гэх мэт маш олон давуу талтай.
