ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
Зөвлөгөө

ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

Үйлдвэрийн тоног төхөөрөмж нь угсрах, засвар үйлчилгээ хийх, хадгалах, зөөж тээвэрлэх үед аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байна. Мөн түүнийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагаа болон эрүүл ахуйн заавар, дүрэмтэй байна.

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа нь дараах нөхцөлүүдийг хангасан байна. Үүнд:

  1. Ажиллах зарчим, зохион байгуулалтын бүдүүвч, аюулгүй эд ангийг зөв сонгосон
  2. Механикжуулалд, автоматжуулалт, алсын удирдлагаар тоноглогдсон
  3. Хаалт хамгаалах хэрэгслийг хэрэглэсэн
  4. Тохирох материалыг хэрэглэсэн
  5. Галын болон дэлбэрэлтийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан
  6. Эрганомикын шаардлагуудыг хэрэгжүүлсэн

Ажилчдыг цахилгаан гүйдэлд нэрвэгдэхээс хамгаалах арга хэмжээг үйлдвэрлэлийн тоноог
төхөөрөмжийн хийцэд дараах үндсэн шаардлагын дагуу тусгасан байна. Үүнд:
 Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн цахилгаан гүйдэлтэй хэсгүүд нь найдвартай
хөндийрүүлэгдсэн эсвэл хүн хүрэхээргүй газар байрлуулсан байх
 Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн металл хэсгүүдийг газардуулгатай холбосон байх
 Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн цахилгааны бүдүүвчинд бүх цахилгаан хэлхээний
тэжээлийг сүлжээнээс салгах тус тусын автоматаар тоноглосон байна

Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь цахилгаан цэнэгийг аюултай хэмжээгээр хуримтлуулахгүй байх ёстой. Үйлдвэрийн тоног төхөөрөмж нь ажлын явцад үйлдвэрийн онцлогоос шалтгаалж ялгарах хортой, тэсрэх болон галын аюултай бодис, үүсэж хуралдаж байгаа бол түүнийг орчноос нь зайлуулах тусгай төхөөрөмжтэй байна. Аюултай байдлыг анхааруулсан дохиоллын хэрэгсэлтэй байна. Үүнд: дуут болон гэрлэн дохио байна.
Аюул осолтой бүсэд хүн ойртоход болон аюул осол үүсэхэд хамгаалах хэрэгсэл нь найдвартай
ажилладаг байх.
Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ажиллаж байх үед нь үзлэг, засвар үйлчилгээ хийхийг хориглоно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *