Чанарын бодлого, зорилтууд

Монгол улсын хууль тогтоомжууд, ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн ХАБЭА-н сургалт, зөвлөх үйлчилгээг чанартай зохион байгуулж,  орчин үеийн сургалтын арга зүй, инновацийг нэвтрүүлэн чанарын бодлогыг байнга тасралтгүй сайжруулан ажиллана. 

Бид үйл ажиллагаандаа дараах чанарын зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: 

  1. ISO-9001:2015 стандартын дотоод аудитыг жилд 2 удаа, удирдлагын дүн шинжилгээг 1 удаа хийж үйл ажиллагаандаа байнгын сайжруулалтыг хийнэ.
  2. ISO45001:2018 стандартын тэргүүлэх аудитор 2,  Дотоод аудитор 8, дотоод нөөцөд 10 ХАБЭА-н ажилтанг сургаж бэлтгэнэ.
  3. Одоо хамтран ажиллаж байгаа 36 компаний  тоог 50-с дээш болгож цар хүрээг тэлэх
  4. Нийгмийн хариуцлагын хүрээнд улирал бүр хараа зорилгод нийцсэн нэг сайн үйлсийг зохион байгуулна.
  5. ХАБЭА-н томоохон 2-р цуврал болох бүтээлийг 7-8 сард гаргана.
  6. Өөрсдийн нүүр хуудаст 7 хоног бүр 2 шинэ мэдээлэл нэмж, дагалдагчдын тоог 10000-д  хүргэнэ.
  7. Үйлчилгээ дэмжих хэлтсийг шинээр байгуулж, сургалтын агуулгад шат дараатай өөрчлөлт хийж суралцах хугацааг уртасгаж хөтөлбөрт ангилал бий болгоно.
  8. Компаний дүр төрх имиж бүрдүүлэлтийг сайжруулна.
  9. Оны хагаст буюу 7 сард Байгууллагын дотоод ERP програмтай болж үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.