Цахилгааны аюулгүй ажиллагаа гэж юу вэ?

Цахилгаан орон, соронзон орон, цахилгаан гүйдэл, цахилгаан нумын хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах хортой , аюултай үйлчлэлээс хүмүүсийг хамгаалах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ болон техник хэрэгслийн нэгдсэн системийг хэлнэ.

Цахилгаан хэрэглэхийн аюул гэж юу вэ?
Хэрэглэж байгаа хувь хүндээ аюултай
Хэрэглэгдэж байгаа техник хэрэгсэл, технологийн процесс өөрт нь аюултай
Хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт ойртох зайн хэмжээ

Цахилгаан гүйдэлд хүн өртөх аюултай, онцгой аюултай, аюул багатай нөхцөлүүд
А. Цахилгаан гүйдэлд хүн өртөх аюултай нөхцөлд:
- Чийг, уур ихтэй орчин, агаарын харьцангуй чийглэг 75%-с их байх орчин
- Галын ба тэсрэх аюул үүсгэдэг гүйдэл дамжуулах тоостой орчин
- Гүйдэл дамжуулдаг шал, суурь
- Агаарын температур байнга +350C-с их байдаг орчин
- Газартай холбогдсон металл хийцүүд болон ЦТТ-ийн металл их биед хүн нэгэн зэрэг хүрэх зэрэг нөхцөлүүд орно
В. Цахилгаан гүйдэлд хүн өртөх онцгой аюултай нөхцөлд:
- Цас бороотой эсвэл хөлөрдөг онцгой чийгтэй орчин
- Хорт чанартай уур, хий, шингэн байнга эсвэл удаан хугацаанд ялгардаг бол
- Аюултай нөхцөлийн 2 ба түүнээс дээш нөхцөл бүрдсэн
- Ил хуваарилах байгууламж, тоног төхөөрөмж, трансформаторын дэд станцууд
С. Цахилгаан гүйдэлд хүн өртөх аюул багатай нөхцөлд:
- Аюултай болон онцгой аюултай нөхцөлийг бүрдүүлээгүй бусад нөхцөлүүд багтана
www.oat.mn