Хол замд машинтай төөрөх, саатах
Хол замд автомашинтай зорчих үеэр цасан болон шороон шуурга шуурах, автомашин эвдэрч саатах тохиолдолд та дараах арга хэмжээг аваарай. Үүнд:
- Төв замаас гарч зогс. Ослын зогсолтын гэрлийг асааж, автомашины антенн эсвэл цонхонд ослын дарцаг өлгө.
- Аврагчид таныг хялбар олохуйц газарт буй бол машинаа орхиж бүү яв. Ойролцоо барилга байшин, айл амьтан, хоргодох газар байхгүй бол машинаа орхиж бүү яв.
- Харагдаж буй зүйлсийн бодит зай нь шуурганаас үүдэн өөр харагдаж болох тул анхааралтай бай.
- Барилга, айл ойрхон харагдаж болох ч зузаан цасан дундуур алхаж хүрэхэд хэцүү, хэт хол байж болно.
- Автомашины хөдөлгүүр, халаагуурыг цаг тутамд 10 минут асааж дулаацаж байх.
- Хөдөлгүүр ажиллаж байх үед цонхыг бага зэрэг онгойлгон агаар оруулж, яндангийн ойролцоох цасыг байнга цэвэрлэж угаартахаас сэргийл.
- Биеийн дулаанаа хадгалах зорилгоор дасгал хөдөлгөөн сайн хийх ба харин хэт хүчтэй ядартал хийж болохгүй.
- Цаг агаар хүйтэн буй бол газрын зураг, суудлын бүрээс, шалны дэвсгэр зэрэг боломжит зүйлсийг дулаан дусгаарлагч болгон хэрэглэ.
- Зочигчид бүгдээр нийлэн шахалдаж, хүрмээрээ давхарлан хуч.
- Унтаж амрах бол ээлжлэн унт. Бусдыгаа унтаж байх үеэр аврах багийнхныг хүлээн нэг хүн заавал сэрүүн байх ѐстой.
- Биеийн шингэн алдагдахаас сэргийлэн ойр ойрхон юм идэж, шингэн зүйл уу. Харин согтууруулах ундаа, каффейн агуулсан шингэн зүйлсээс татгалз.
- Аккумуляторын цэнэгийг хэмнэ. Гэрэл, халаагуур, радио хөгжим зэргийг асаахдаа аккумуляторын цэнэгийг хэмнэж тэнцвэртэй ашигла.
- Шөнийн цагаар аврах багийнханд хялбар үзэгдэхүйц байхын тулд кабины дотор гэрлийг асаа.
- Эзгүй хээр, хол газарт саатсан бол нисэх онгоц ашиглан хайгуул хийх аврах багийнханд харагдахуйцаар газар дээр ТУСЛАМЖ эсвэл SOS хэмээн том үсгээр, чулуу, модны мөчир болон бусад зүйлсийг ашиглан бич.
- Шаардлагатай гэж үзвэл цасан шуурга дууссаны дараагаар автомашинаа орхиж явган яв.
Хэлэлцэх асуулт:
Та хол замд автомашинтай явахын өмнөх бэлтгэл ажлаа бүрэн хангасан уу?
