УСЫГ ЯАГААД ХОЁР УДАА БУЦАЛГАЖ БОЛОХГҮЙ ВЭ?
Зөвлөгөө

УСЫГ ЯАГААД ХОЁР УДАА БУЦАЛГАЖ БОЛОХГҮЙ ВЭ?

Та ус буцалгаж уучхаад үлдсэн усыг нь яадаг вэ? Бидний ихэнх нь ус буцалгагчтай усаа мартаж, хэсэг хугацааны дараа асааж, дахиад л өнөөх усаа буцалгаж уудаг. Харин энэ нь хүний биед ямар аймшигтай хор хөнөөл учруулж байдгийг та дуулгахаар бэлтгэсэн юм. Та энэхүү мэдээллийг уншсаны дараа усыг хоёр удаа буцалгаж уухаа болино гэдэгт итгэлтэй байна. Сургуульд зааж сургадаггүй, амьдралаас олж мэдэх хичээлүүд олон байдаг. Харин тэдгээрийн нэгт зүй ёсоор багтах ” Усыг хоёр удаа буцалгахын хор нөлөө”-г танд дуулгая. Бид усыг буцалгаж уухдаа эрүүл аюулгүй болголоо гэж боддог хэдий ч, хоёр удаа буцалгасан усыг уух нь түүхийгээр ууснаас хэд дахин илүү хор нөлөөтэй аж. Усыг дахин буцалгасны дараа хүнцэл, нитрат, фтор гэх химийн бодисууд бий болж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Ингээд эдгээр бодисууд бидний биед хэрхэн нөлөөлдөг болохыг мэдэх авцгаая.

  1. Хүнцэл нь олон т өрлийн өвчтэй болгоно. Хамгийн хортой ус бол хүнцэлтэй ус юм. Усыг дахин буцалгасны дараа химийн хорт бодис болох хүнцэл бий болж, амь насанд сөргөөр нөлөөлдөг байна. Бид мэдэлгүй үүнийг ууж хэрэглэснээр мэдрэлийн болон арьсны гэмтэл, хоол боловсруулах эрхтэн болон бөөрний эмгэг, чихрийн шижин, зүрхний өвчин, тэр ч байтугай хорт хавдартай болох үндэс болдог аж.

2. Нитрат нь хорт хавдар үүсгэнэ Нитрат нь ус, агаар болон хөрсөнд агуулагдаж байдаг. Харин үүнийг өндөр температурт удаан хугацаанд байлгасны дараа буюу усыг хоёр буцалгаснаар хор болж хувирдаг. Нитрат нь өөрөөсөө “нитросамине” хэмээх хорт хавдар үүсгэгч бодисыг ялгаруулж, давсаг, өндгөвч, ходоод, нойр булчирхай болон улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

3. Фтор нь тархи үхжүүлнэ Фторын тухайд нэлээдгүй маргаан үүсгэдэг. Судлаачид фторыг хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг фторыг хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг тал дээр хоёр хэсэгт хуваагдаж, маргалдсаар иржээ. Гэхдээ тэдний ихэнх нь усанд агуулагдах фторыг хоёр удаа буцалгаснаар хор болон хувирч, эрүүл мэндийг үгүй хийдэг хэмээн үздэг аж. “Harvard”-ийн их сургуулиас сүүлийн 22жилд хийгдсэн 27 судалгааны материалыг цуглуулж, дүгнэлт гаргасан байна. Тус дүгнэлтээр фтор нь хүүхдийн тархинд сөргөөр нөлөөлж, маш аажуухнаар үхүүлдэг болох нь тогтоогджээ.

Эх сурвалж: Yeah.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *