Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ” Covid-19 ” вирусын цар тахлаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн УОК-ын шийдвэр, үйл ажиллагааг бүрэн дэмжиж СБД-ийн Онцгой Комиссын чиглүүлгийн дагуу тус дүүргийн 10,11-р хорооны нутаг дэсвгэрт олон нийтэд амны хаалт зүүхэд уриалах, шаардлага тавих, маск тараах сайн дурын эргүүлийн үйл ажиллагаанд гар бие оролцлоо.
Дэлхийн “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” -г тохиолдуулан Ерөнхий боловсролын 33-р сургуулийн 5-р ангийн сурагчдын дунд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ойлголтыг нэмэгдүүлэх зорилготойгоор нэг сарын хугацаанд гар зургийн уралдааныг зохион байгуулсан.
Салбартаа манлайлан түүчээлж буй зочдыг урин ХАБЭА-н талаар тухайлсан нэг сэдвийн хүрээнд ярилцан ХАБЭА чиглэлээр ажиллаж байгаа ажилчдад зөвлөмж хүргүүлэх зорилго бүхий аянг амжилттай хэрэгжүүлсээр байна.
Салбартаа манлайлан түүчээлж буй зочдыг урин ХАБЭА-н талаар тухайлсан нэг сэдвийн хүрээнд ярилцан ХАБЭА чиглэлээр ажиллаж байгаа ажилчдад зөвлөмж хүргүүлэх зорилго бүхий аянг амжилттай хэрэгжүүлсээр байна.
ХАБЭА-н мэдлэг мэдээлэл түгээх зорилготой “ОЛОЛТ АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР ” ХХК” -н ХАБЭА-н гурвалсан эмхэтгэл ном, Safetoe брэндийн ажлын гутал, мауз пад, флаш дискийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 16 цагт санамсаргүй байдлаар www.woobox.com сайт ашиглан азтан болсон 1 хүнд бэлэглэлээ.
ХАБЭА-н гурвалсан эмхэтгэл ном нь хууль тогтоомж, аргачлал, аюулгүй ажиллагааны зөвлөмж гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.
Номын нээлтэнд хүрэлцэн ирж сэтгэгдэлээ хэлж бидний баярт үйл явдлыг хуваалцсан хүндэт харилцагч, зочиддоо баярлалаа.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
ХАБЭА-н гурвалсан эмхэтгэл ном нь хууль тогтоомж, аргачлал, аюулгүй ажиллагааны зөвлөмж гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.
2017.11.08
“ОЛОЛТ АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР” ХХК -аас өөрийн фэйсбүүк дагагчдынхаа дунд нэгэн онцгой уралдааныг зарласан юм. Уралдааны болзол нь манай байгууллагын пэйж хуудас дээр лайк дарж, зурагт постыг цааш нь шэйр хийх болон хоёр найзаа mention хийж урьсан байх шаардлагатай. Уралдаанд түрүүлсэн азтан нь “ХАБЭА-н асуудал эрхэлсэн ажилтан бэлтгэх 43 цагийн сургалт” -нд үнэ төлбөргүй суралцах эрхээр 2 ялагч шалгарсан юм.
Азтанаар Оюунбат, Түвшинжаргал нар тодорч “ОЛОЛТ АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР” ХХК-ын ХАБЭА-н сургалтанд үнэ төлбөргүй суралцах эрхийг хожлоо.
2018.01.10
”World safety day” буюу Олон Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөрт зориулж пэйж хуудасныхаа дагалдагчдад бас нэгэн бэлэг барьсан юм. ХАБЭА-н ажилтнууд болон ажилчдын аюулгүй ажиллагааг чухалчилж ажилладаг бүх хүмүүстээ зориулж иж бүрэн хувийн хамгаалах хэрэгсэл хожих уралдаан зарлаж азтанаар Э.Энхжаргал тодорлоо.
2017.04.28
Бид утааны эсрэг ямар арга хэмжээ авч болох вэ?
“ОЛОЛТ АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР” ХХК нь Нийгмийн хариуцлагаа ухамсарлан утааны эсрэг тэмцэж дуу хоолойгоо өргөх зорилгоор нийгмийн нэгж болсон гэр бүл, балчир үрсийнхээ төлөө “УТААНЫ ЭСРЭГ ХАМТДАА” жагсаалд нэгдсэн юм.
“УТААНЫ ЭСРЭГ ХАМТДАА” жагсаалд нэгдсэнээр залуучууд тэдний төлөөлөл болон бусад ТББ-уудыгаа эрүүл мэнд, нийгмийн сайн сайханы төлөө үйл ажиллагаанд уриалах, иргэний үүрэг ба нийгмийн хариуцлагаа ухамсарлахад нь түлхэц өгөх ач холбогдолтой юм. Жагсаалд оролцсоноор нийт 1000 гаруй гарын үсэгтэй өргөдлийг бүрдүүлж түүнийгээ “Өргөдлийн байнгын хороо”-нд уламжлах боломжтой болсон юм.
2016.12.20
Бидний ээлжит нийгмийн хариуцлагын хүрээн дэх ажил маань дугуйн аялал байлаа. Энэ удаад бид үйл ажиллагааныхаа цар хүрээг илүү өргөсгөж “Таван Богд Групп” компани болон дэлхийд аялалын дугуйгаараа алдартай “Трейк”-ийн хамт олонтой хамтран нийт 55 хүний бүрэлдэхүүнтэй аялалыг зохион байгууллаа.
Дугуйн аялалд явснаар: Орчин үеийн завгүй амьдралын хэмнэлийг сааруулж цэвэр агаараар амьсгалах, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, хамт олонтойгоо зугаатай мөчийг өнгөрүүлж стрессээ тайлах ач тустай юм.
Аялалын онцлог: Бид олон км замын турш дугуйгаар явахгүй, уралдахгүй, яарахгүй. Хэрэв та ядарч цуцвал дугуйгаа ачуулж аялалын машинд суун байгалийн сайханыг үзэж сонирхон хүссэн үедээ дугуйгаараа аялах боломжтой юм.
2018.09.08