Зөвлөгөө

КОРОНАВИРУСИЙН ҮЕД ҮСЧНИЙ ГАЗРУУДЫГ ЯАГААД ХААДАГ ВЭ?

Нэгдүгээр сарын 11-ний даваа гарагаас үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбаруудад үсчний үйлчилгээний салбар дахиад багтсангүй.Монгол Улсад дотооддоо коронавирусийн халдвар тархсанаас хойш сүүлийн хоёр сарын хугацаанд үсчин, гоо сайхан зэрэг маш олон салбарын үйл ажиллагаа зогсоод байгаа юм.

ТЭГВЭЛ ҮСЧНИЙ ГАЗРУУДЫГ ЯАГААД ХААДАГ ВЭ?

Үсчин, гоо сайхны газруудыг хаасан тохиолдол зөвхөн манайд хэрэгжиж байгаа журам биш. Коронавирусийн хоёр, гурав дахь давлагаа эхэлсэн Итали, Бельги, Их Британи, Герман, Дани зэрэг улсуудад үсчин, гоо сайхан гэх мэт үйлчилгээг түр хугацаанд хориглоод байгаа юм.Үсчний газраар үйлчлүүлсэн хүн коронавирусийн халдвар авах эрсдэлтэй гэдгийг ДЭМБ-аас анхааруулсан юм. Учир ньҮсчин үйлчлүүлэгчийн үсийг засахыг тулд маш ойрын зайнаас харьцах шаардлага гарна. Энэ нь хүн хоорондын 1.5-2 метрийн зай барих дэглэмийг зөрчиж байна.Үсээ будуулах зэрэг үйлчилгээ авахад 1-2 цаг шаарддаг учир халдвар тархах эрсдэлтэй.Үсчин бээлий өмсөхгүйгээр үйлчлүүлэгчийнхээ үсийг угаах нь вирусийн халдвар авах эрсдэл дагуулна.Үйлчлүүлэгчийн үсийг сэнсдэж байхад халдвар авах эрсдэлтэй.Шинж тэмдэггүй халдвар тээгчид олширсон. Ялангуяа залуучуудын дунд коронавирусээр шинж тэмдэггүйгээр өвчлөх тохиолдол их байгаа нь эрсдэл дагуулна гэв.

Харин манай орны хувьд үсчин, гоо сайхны газруудыг хаах болсон бас нэг шалтгаан нь агааржуулалтын систем муу, мөн бага зайд буюу мкв бага талбайд олон үсчин нэг доор ажилладаг.

ХЭРЭВ ҮСЧИН, ГОО САЙХНЫ ГАЗРУУДЫГ НЭЭВЭЛ ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ДАГАХ ЁСТОЙ

Амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх

Үсчин, гоо сайхны газрын хаалганы бариулыг хоёр цаг тутамд ариутгах

Үйлчлүүлэгчийн гадуур хувцас, үсэнд нэг удаагийн бээлийгүйгээр хүрэхгүй байх

Үйлчлүүлэгч болгонд нэг удаагийн бээлий ашиглах

Үсчний газрын сандал хоорондын зайг 2 метрээс доошгүй байлгахТөлбөр тооцоо хийхдээ бэлэн мөнгө авахаас зайлсхийх

Үс засаж байхдаа нүүр, хамар, амандаа гар хүргэхгүй байх

Хүлээлгийн өрөөнд үйлчлүүлэгчдийг бөөгнөрүүлэхгүй байх

Үйлчлүүлэгчдийн нэр, утасны дугаарын тэмдэглэлт хөтлөх

Эх сурвалж: gogo.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published.