Манай байгууллага нь 2016 оны 6 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд Удирдах зөвлөл ба Гүйцэтгэх захирлын удирдлагатай Захиргаа, Санхүүгийн алба, Сургалт судалгааны алба, Зөвлөх болон Гэрээт үйлчилгээний алба гэсэн 4 албатайгаар, МУ-ын зөвлөх инженер-1, МУ-ын ХАБЭА-н мэргэшсэн инженер-2, ОУ-ын Тэргүүлэх Аудитор-3, Дотоод Аудитор-6, ХАБЭА-н сургагч багш-6, ХАБЭА-н зөвлөх-12, нийт 24-н хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ хугацаанд: Уул уурхайн салбарт Наран мандал интерпрайз ХХК, Вагнер Ази ХХК, Баялаг энержи ХХК, Бадрах энержи ХХК, Жавхлант орд ХХК, Эрдэс майнинг оператор ХХК, SGS ХХК, GSR ХХК, Уулс Заамар ХХК, Барилга дэд бүтцийн салбарт Премиум Бьюлдинг Материалс ХХК, Премиум Конкрит ХХК, Төгс зам ХХК, Огоот ХХК, Сайхан төмөр ХХК болон Оюу Толгой төслийн туслан гүйцэтгэгч компаниуд, Төрийн байгууллага болох Улсын Онцгой Байдлын Хүнсний Нөөцийн Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий газар, ОСНААУГ, Нийслэлийн тохижилт үйлчилгээний газар, Хөнгөн хүнсний үйлдвэрийн салбарын Талх чихэр ХК, Өгөөж ХХК, Сентрал Экспрэсс Си Ви Эс ХХК, Сүү ХК, Таван богд фүүдс, Улаанбаатар гурил болон Улаанбаатар принт, Таванбогд менежмэнт ХХК, Гоёо ХХК, Жуулчин ХХК зэрэг компаниудын нийт 16000 гаруй ажилтанд ХАБЭА-н сургалт, ба гэрээт үйлчилгээ, стандартын зөвлөх үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.
Эрхэм зорилго – Монгол улсын хууль тогтоомжууд, ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн ХАБЭА-н сургалт, зөвлөх үйлчилгээг чанартай зохион байгуулж, орчин үеийн сургалтын арга зүй, инновацийг нэвтрүүлэн чанарын бодлогыг байнга тасралтгүй сайжруулан ажиллана.