Зөвлөгөө

Амны хаалт ҮНЭХЭЭР хамгаалалт мөн үү?

Худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ эсвэл хэн нэгэнтэй уулзахад амны хаалтаа эрүүндээ зүүсэн эс бөгөөс өрөөсөн чихнээсээ унжуулсан хүмүүстэй бишгүй л таарав уу? 

ДЭМБ агаар, дуслын замаар халдварлах коронавирусийн нянгаас сэргийлэхийн тулд гадаад болон дотоод орчинд мэс заслын болон N95 амны хаалт тогтмол хэрэглэх хэрэгтэй гэсэн зөвлөмжөөр иргэдийн дунд маскны эрэлт ихсэхийн хэрээр зохиомлоор хомсдол үүсгэж буй асуудал ч гарсаар байна. 

Амны хаалт ҮНЭХЭЭР хамгаалалт мөн үү?

Мэс заслын амны хаалт нь шингэн гадагшлуулдаггүй, нэвтрүүлдэггүй гурван давхрагатай тул халдвар тараахгүй, гаднаас ирэх нянг нэвтрүүлэхгүй байх ач холбогдолтой. Харин N95 амны хаалт материалын хувьд нягтшил өндөр тул илүү сайн хамгаалалт болж өгдөг. Ам, хамар зэрэг амьсгалын эрхтэнд халдварын нян орох эрсдэлээс 95 хувь хамгаалдаг гэсэн үг.

Харин үнэхээр нянгаас хамгаалж чадах болов уу?

Харин үнэхээр нянгаас хамгаалж чадах болов уу?

Энэ асуултын хариулт магадгүй таны бодож байгаагаас ч ярвигтай байж мэднэ.

Нэг зүйлийг сануулахад N95 амны хаалт жирэмсэн эх, хүүхэд болон сахалтай хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн амьсгалахад төвөг учруулдаг тул амьсгалын эрхтний цочмог өвчтэй, ханиад болон амьсгал дутагдах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүс зүүхгүй байхын зөвлөж буй.

Амны хаалт

Амны хаалт бол вирусийн эсрэг бүрэн хамгаалалт биш тул үүнийг зүүснээр та халдвараас ангид байна гэсэн үг биш. Агаар дахь нян амьсгалын эрхтэн рүү орох, эсвэл таны ханиад бусдад тараахаас сэргийлэхээс гадна бохир гараараа амьсгалын эрхтэндээ хүрэхгүй байх үүрэгтэй.

  • Тиймээс амны хаалтыг гагцхүү зөв хэрэглэсэн тохиолдолд вирусаас хамгаалах боломжтой.
  • Хамгийн чухал нь мэс заслын амны хаалтыг үе үе солих хэрэгтэй. Хэзээ ч нэгээс олон удаа хэрэглэж болохгүй.

Мэргэжилтнүүд юу хэлэв:

АНУ-ын халдварт өвчин судлалын нийгэмлэгийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн дарга Доктор Julie Vaishampayan: “Мэс заслын маск бол хамгаалалтын хамгийн сайн хэлбэр биш. Учир нь амны хаалт ам, хамар зэрэг амьсгалын эрхтнийг халхлавч, нүдийг тань халхалж чадахгүй тул үүгээр дамжин халдвар орох эрсдэлтэй. Амны хаалт зүүсэн үед амьсгалахад таагүй мэдрэмж төрөх нь зүйн хэрэг. Учир нь мэс заслын амны хаалт өдөржин зүүхэд зориулагдаагүй шүү дээ. Тиймээс гараа алхам тутамдаа ариутгах, өвчтэй хүмүүстэй уулзахгүй байх нь маск зүүхээс ч илүү чухал.

  • Johns Hopkins-ийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төвийн халдварт өвчний эмч Amesh Adalja: “Коронавирус нь дуслын замаар өргөн тархдаг тул маск хэрэглэхэд анхаарах хамгийн чухал зүйл нь зааврын дагуу, зөв зүүх юм. Ихэнх хүн маскаа сөхөөд гараараа нүүрээ маажих, хамраа үрэх зэргээр гараа нүүрэндээ хүргэх нь олонтаа. Энэ тохиолдолд нян таны хамар,  ам руу төвөггүй орно. Тэр ч бүү хэл утсаар ярихдаа ч та амны хаалтаа авахгүй байхыг зөвлөж байна. Вирус хүний арьсаар бус хамар, ам, нүд зэрэг салст бүрхэвчээр дамждаг тул ариутгаагүй гараа нүүрэндээ ойртуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
  • Хамильтоны McMaster их сургуулийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн доктор Mark Loeb: “SARS-ын үеэр амны хаалт халдварын голомтод ажилласан эрүүл мэндийн ажилчдын халдвар авах эрсдэлийг 85 хувиар бууруулж чадсан. Иргэдэд хүргэх хамгийн чухал мессэж бол амны хаалтыг тогтмол зүүснээр эрсдэлийг бууруулах боломжтой. Үүнээс ч чухал зүйл нь хоол идэх, гараа нүүрэндээ хүргэхээс өмнө 20 секунд орчим гараа сайтар савандаж угааж, ариутгаж дадах нь маск зүүхээс илүү үр дүнтэй юм.

Судлаачдын хэлсэнчлэн маск зүүхээс илүү үр дүнтэй арга нь:

  • Вирус авсан эсвэл найтааж, ханиаж буй хүмүүсээс хол байх.
  • Нүүрэндээ гараараа хүрэхгүй байх нь нян салст бүрхэвчийн эрхтэн рүү орохгүй байхад хамгийн чухал нөлөөтэй.
  • Амны хаалт зүүсэн нэрийдлээр байн байн авч зүүх, хамар,  ам, нүдээ гараараа нухах нь зүүснээс ч дор нөлөөтэй тул зааврын дагуу зүүх.
  • Мөн гараа үе үе сайтар угааж, ариутгах нь вирусийг устгах хамгийн чухал арга.

Эх сурвалж: Nytimes.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published.