Орчин үеийн сургалтын арга зүй бүхий ХАБЭА-н сургалтыг чанартай зохион байгуулж байна.
ХАБЭА-н шаардлага хангасан чанартай хамгаалах хэрэгслүүд болон бүтээгдэхүүнүүдийг худалдаална.
Бид үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чанартай зөвлөх үйлчилгээг хүргэж байна.
ХАБЭА-н ажилтан байршуулж тухайн харилцагч байгууллагуудын үйл ажиллагаанд эрсдэлгүй аюулгүй ажиллагааг хангаж ажиллана.
Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, тэдний хүлээлтээс давсан үйлчилгээг үзүүлнэ.
Ололт амжилтын түлхүүр ХХК нь 2016 оноос эхлэн ХАБЭА-н сургалт, зөвлөх үйлчилгээ, аутсорсинг үйлчилгээг уул уурхай, зам барилга, хөнгөн хүнс, эрүүл мэнд гээд Монгол Улсын шилдэг олон компаниудад үзүүлэн хамтран ажиллаж байна. ХНХ-ын 2019 оны 12-р сарын а/370 тоот тушаалын хавсралтын дагуу нийт ажилтны ХАБЭА-н сургалтыг та бүхэнд хүргэж байна. Энэхүү сургалтад хамрагдсанаар та хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар суурь үндсэн ойлголттой болж ажлын байран дээрх аюул эрсдэлийг олж, үнэлж сурах, аюулгүй зан үйл, хандлагад суралцах, анхны тусламж үзүүлэх мэдлэг ойлголттой болох юм.
Манай байгууллага нь 2016 оны 6 дугаар сард үүсэн байгуулагдсан бөгөөд Удирдах зөвлөл ба Гүйцэтгэх захирлын удирдлагатай Захиргаа, Санхүүгийн алба, Сургалт судалгааны алба, Зөвлөх болон Гэрээт үйлчилгээний алба гэсэн 4 албатайгаар, МУ-ын зөвлөх инженер-1, МУ-ын ХАБЭА-н мэргэшсэн инженер-2, ОУ-ын Тэргүүлэх Аудитор-3, Дотоод Аудитор-6, ХАБЭА-н сургагч багш-6, ХАБЭА-н зөвлөх-12, нийт 24-н хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.