ХОЛ ЗАМД МАШИНТАЙ ТӨӨРӨХ, СААТАХ

            Хол замд машинтай төөрөх, саатах

 Хол замд  автомашинтай зорчих үеэр цасан болон шороон шуурга шуурах, автомашин эвдэрч саатах тохиолдолд  та дараах арга хэмжээг аваарай. Үүнд:

  • Төв замаас гарч зогс. Ослын зогсолтын гэрлийг асааж, автомашины антенн эсвэл цонхонд ослын дарцаг өлгө.
  • Аврагчид таныг хялбар олохуйц газарт буй бол машинаа орхиж бүү яв. Ойролцоо барилга байшин, айл амьтан, хоргодох газар байхгүй бол машинаа орхиж бүү яв.
  • Харагдаж буй зүйлсийн бодит зай нь шуурганаас үүдэн өөр харагдаж болох тул анхааралтай бай.
  • Барилга, айл ойрхон харагдаж болох ч зузаан цасан дундуур алхаж хүрэхэд хэцүү, хэт хол байж болно.
  • Автомашины хөдөлгүүр, халаагуурыг цаг тутамд 10 минут асааж дулаацаж байх.
  • Хөдөлгүүр ажиллаж байх үед цонхыг бага зэрэг онгойлгон агаар оруулж, яндангийн ойролцоох цасыг байнга цэвэрлэж угаартахаас сэргийл.
  • Биеийн дулаанаа хадгалах зорилгоор дасгал хөдөлгөөн сайн хийх ба харин хэт хүчтэй ядартал хийж болохгүй.
  • Цаг агаар хүйтэн буй бол газрын зураг, суудлын бүрээс, шалны дэвсгэр зэрэг боломжит зүйлсийг дулаан дусгаарлагч болгон хэрэглэ.
  • Зочигчид бүгдээр нийлэн шахалдаж, хүрмээрээ давхарлан хуч.
  • Унтаж амрах бол ээлжлэн унт. Бусдыгаа унтаж байх үеэр аврах багийнхныг хүлээн нэг хүн заавал сэрүүн байх ѐстой.
  • Биеийн шингэн алдагдахаас сэргийлэн ойр ойрхон юм идэж, шингэн зүйл уу. Харин согтууруулах ундаа, каффейн агуулсан шингэн зүйлсээс татгалз.
  • Аккумуляторын цэнэгийг хэмнэ. Гэрэл, халаагуур, радио хөгжим зэргийг асаахдаа аккумуляторын цэнэгийг хэмнэж тэнцвэртэй ашигла.
  • Шөнийн цагаар аврах багийнханд хялбар үзэгдэхүйц байхын тулд кабины дотор гэрлийг асаа.
  • Эзгүй хээр, хол газарт саатсан бол нисэх онгоц ашиглан хайгуул хийх аврах багийнханд харагдахуйцаар газар дээр ТУСЛАМЖ эсвэл SOS хэмээн том үсгээр, чулуу, модны мөчир болон бусад зүйлсийг ашиглан бич.
  • Шаардлагатай гэж үзвэл цасан шуурга дууссаны дараагаар автомашинаа орхиж явган яв.

           Хэлэлцэх асуулт:

         Та хол замд автомашинтай явахын өмнөх бэлтгэл ажлаа бүрэн хангасан уу?