Аюулгүй жолоодлого

 Аюулгүй жолоодлого

       Аюулгүй жолоодлого гэдэг нь аюул учруулж болохуйц бүх эрсдлийг тооцоолж, ослоос сэргийлэн ухамсартай жолоодох явдал юм.

       Хүний мэдрэхүйгээр дамжин ирсэн мэдээллийг тархи удаан хөрвүүлснээр самбаачлах хугацааг богиносгодог бөгөөд энэ нь зам тээврийн осол гаргах шалтгаан болдог байна. Жишээ нь: Нэгэн жолооч ядарсан үедээ машинаа жолоодоод явж байхдаа урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхээр болжээ. Эсрэг урсгалд орж гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эхэлмэгц өөдөөс нь машин ирж яваа харагдсан байна. Жолооч урдаас ирж яваа тээврийн хэрэгслийг харсан ч өөрийгөө амжиж гүйцэж түрүүлнэ гэж боджээ. Гэтэл эсрэг урсгалаар ирж яваа тээврийн хэрэгсэл өөрийнх нь тооцоолсноор илүү хурдтайгаар ойртож ирэнгүүт тухайн жолоочийн самбаачлах хугацаа богиносож, өөрийн урсгал руу жолооны хүрдээ эргүүлж орсон ч амжилгүй мөргөлджээ.

    Тархинд ирэх мэдээллийг хөрвүүлэх процессыг дараах хүчин зүйлүүд удаашруулж улмаар самбаачлах хугацааг богиносгодог байна. Үүнд:

  • Өвчтэй үедээ жолоо барих
  • Согтууруулах ундаа, мансууруулах бодис  хэрэглэсэн
  • Ядарсан, Стресстэй үед
  • Шөнийн цагаар тээврийн хэрэгсэл жолоодох
  • Анхаарал сарнисан, Туршлагагүй жолооч гэх мэт.

Хэрхэн автомашина аюулгүй жолоодох вэ?

  1. Замын хөдөлгөөний соёлыг баримтлах
  2. Хамгаалах бүсээ зүүх
  3. Замын хөдөлгөөний дүрэм таны амьдралын дүрэм гэдгийг мөрдлөг болгох
  4. Замын хөдөлгөөний хүндрэлтэй нөхцөлд аюулгүй зорчих
  5. Автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байх

       Хамтдаа хэлэлцэх асуултууд:

Жолоо барьж байх үед тань аюултай болон осолд дөхсөн тохиолдол гарсан бол бусаддаа хуваалцаж, сэрэмжлүүлнэ үү.