Ажлын өмнөх шалгалт

Ажлын өмнөх шалгалт

        Та өдөр бүр ажлаа эхлэхийн өмнө хийх ажлаа төлөвлөх болон тухайн  ажлын өмнөх аюулын судалгааны шалгах хуудсыг бөглөж байх ёстой.

Ажил эхлэхийн өмнө  холбогдох аюулаа урьдчилан тооцож хянах арга хэмжээ авах хэрэгтэй.

  • Өнөөдөр ямар ажил хийх вэ?
  • Уг ажлыг хаана хийх вэ?
  • Уг ажлыг яаж хийх вэ?
  • Хэн юуг хариуцаж ажиллах?

Ахлах ажилтны танд өгөх ажлын өмнөх аюулын судалгаа  ба хийх ажлын жагсаалтад доорх зүйлсийг багтаасан байна.

  1. ХХХ(Хувийн хамгаалах хэрэгсэл)-ийн шаардлага
  2. Ажил хийх зөвшөөрөл ба тусгаарлалт
  3. Цахилгаан хэрэгсэл
  4. Даалгавар өгөгдөл бүхий системийн ажиллагаа
  5. Орчны эмх цэгц, нүдний хамгаалалт
  6. Хүчилтөрөгч-ацетилин\гагнуур
  7. Өндөрт ажиллах\ Өргөгдсөн тавцан дээр ажиллах
  8. Химийн бодисын аюулгүй байдал
  9. Багийн ахлагчийн мэдээлэл бусад аюулгүй ажиллагааны асуудлууд

Ажлын өмнөх аюулгүй байдлын үзлэг нь хийх ажлын хүрээнд гарч болзошгүй дагаж мөрдөх шаардлагатай зарчмууд, аюулгүй ажиллагааны шаардлагуудын талаар болон уг ажлыг хаана яаж хийх талаарх мэдээллийг хүмүүст өгдөг.

Хамтдаа хэлэлцэх асуудал:

Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааны журмын талаар Аюулгүй ажиллагааны ажилтан болон супервайзортой ярилцана уу.