Ажилтны аюулгүй хандлага

                  Ажилтны аюулгүй хандлага

  • Анхаарал – Хийж буй ажилдаа анхаарлаа бүрэн хандуулж, өөр зүйлд сатаарахгүй байхыг хэлдэг. Ажлаа хийх явцдаа, хажуудаа байгаа өөр нэг ажилтны ярьж байгаа сонин хачин эсвэл онигоонд анхаарлаа хандуулах мөн ар гэр, амьдралдаа болж байгаа асуудлуудын талаар бодохгүй байх.
  • Цаг хугацаа – Ажлаа зөв хийхийн тулд хангалттай цаг хугацааг зарцуулахыг хэлнэ. Учир нь цаг хэмнэх үүднээс ажлыг товчлох эсвэл монголчилсноор таны биед гэмтэл хохирол учирч болзошгүй. Та ажлаа товчилсон ч осол эндэгдэл гаргалгүй ажлаа дуусгадаг тохиолдол зөндөө л байдаг гэвч нэг өдөр осол гарахыг үгүйсгэхгүй учраас ажилдаа байнга зохих цаг хугацааг зарцуулдаг байх хэрэгтэй.
  • Сахилга бат – Бусад хүмүүс таныг ажлаа товчлохыг эсвэл эрсдэлтэй алхам хийхийг уриалж байсан ч үүнийг үл тоон зөв зүйлийг хийх хувийн сахилга бат юм.
  • Хариуцлага – Энэ нь таны биш ажилд ч хариуцлага хүлээж ажиллахыг хэлж байгаа болно. Жишээлбэл, хэрэв та аюул харвал даруй засах эсвэл мэдэгдэх хэрэгтэй. Тухайн аюул засагдаагүйгээс болж хэн нэгэн эсвэл та өөрөө ч дараа нь гэмтэж бэртэх аюултай.
  • Эрсдэл – Бүх эрсдлээс зайлсхийнэ гэж байхгүй. Машиндаа суумагцаа л та эрсдэлтэй алхам хийж байгаа гэдгээ бод. Эрсдлээ үнэлж боломжтой бол эрсдэлтэй алхам хийхгүй байхыг хичээ. Жишээ нь, та өнөөдөр яаралтай хөдөө явах боллоо гэж бодъё. Тааруу машинаар өнөөдөр гарах уу эсвэл машиныхаа эвдрэлийг засуулаад маргааш гарч аюулгүй аялах уу гэж бодох үйлдлийг эрсдлээ үнэлэх гээд байгаа. Аюул осол дагуулсан эрсдлээ арилгах эсвэл бууруулж аюулгүй түвшинд хүргэж байж ажлаа үргэлжлүүлэх.
  • Сөрөг Хандлага- Ажилчид аюулгүй ажиллагааны тал дээр дутмаг мэдлэг, мэдээлэлтэй байснаас аюулгүй ажиллагаа бол чухал      зүйл биш гэсэн сөрөг үзэл хандлагатай болж улмаар дээр дурдагдсан эерэг хандлагууд зөрчигдөж эхэлдэг.                                                    Хэлэлцэх асуудал: 
  • Заримдаа танд зүгээр л ингэвэл яах бол гэсэн бодолоор ямар нэг болчимгүй зүйл хийх санаа төрдөг үү? 
  • Та ямар үед эсвэл хэрхэн олон зүйлийг нэг дор зэрэг хийдэг вэ?