Уураа барих нь

Уураа барих нь        

          Уур нь аливаа дайралтын үед гардаг төрөлхийн хариу үйлдэл юм. Бусдаас биеэр үйлдэгдэж байгаа дайралтын үед уур нь өөрийгөө хамгаалах хүчтэй мэдрэмжийг бий болгодог. Хэрвээ уураа зохицуулж эс чадвал энэ нь таны аюулгүй байдал, эрүүл мэнд болон ажилд тань хор хохиролтой.

         Уурлаж бухимдлаа гаргах, бие бие рүүгээ амаар болон биеэр  дайрч доромжилсноор ажилчид хамтран ажиллагчийнхаа сэтгэлзүйн байдалд нөлөөлж ажлын үр бүтээмжийг бууруулдаг.

          Иймд уур уцаараа барьж аливаад тэвчээртэй хандах хэрэгтэй. Шүдээ зуух, биеэ чангалах, дуугаа өндөрсгөх, хүйтэн хандах болон байнгын гомдол тавих нь уур уцаар бүрэлдэн бий болохын дохио юм. Цөс чинь хөөрч, уур чинь хүрч байгаагаа мэдвэл энэ мэдрэмжээ барих аргаа олох хэрэгтэй.

           Уурыг хэрхэн барих вэ?

Биеийн тамирын дасгал хий. Явган алх, гүй, спорт тоглоом тогло эсвэл түлээ хагал. Биеийн хүчний  ажлууд нь уур бухимдлын энергийг гадагшлуулж, тайвшрах цаг хугацаа гаргаж өгдөг.

Ажил дээрээ уурлаж уцаарлаж байхын оронд өөрийнхөө энергийг ямар нэг үр бүтээлтэй зүйл хийхэд зарцуул. Ингэснээр танд ирэх стресс багасч, хөдөлмөрийн бүтээмж дээшилж, ажлаа сайн хийсэндээ та ч өөрөө сэтгэл хангалуун байх болно.

           Ажлын байрны дарамт гэж юу вэ?

Компанийн дотоод журамд: “Ажлын байрны дарамт ба ялгаварлан гадуурхах” ... Ажлын байрны дарамт гэж ажилтныг гутаан гомдооход хүргэх буюу ажил, албаны орчинг нь тодорхой болзол болгон ашиглах замаар хувийн дарамт үүсгэх үр нөлөөлөлд хүргэх, ажилтны хүсэл сонирхлыг үл харгалзан биед нь хүрэх, хоргоох, шаардлага тавих, доог тохуу хийх, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, доромжлох буюу ялгаварлан гадуурхах бусад үйлдэл буюу тийм байдлаар ойлгоход хүргэж болзошгүй аливаа үг яриа буюу үйлдэл юм.

Ажлын байран дээр ажилтнууд бие биедээ хаилцан хүндэтгэлтэй хандана. Хэл амаар дормжлох эсвэл сүрдүүлэх.

Хэрэв хэн нэгэн таныг доромжилсон бол тэр хүнд дахин ингэхгүй байхыг анхааруулж ойлгуулах хэрэгтэй. Хэрэв та хэн нэгнийг гомдоосон тохиолдсон зохих ёсны уучлалт гуйж дахин ийм үйлдэл гаргахгүй байх.

Хэрэв та ажлын байрны дарамт болон зохисгүй үйлдлийн талаархи зөрчлийг мэдэгдвэл, Хүний нөөцийн хэлтэс нь үүний талаар судалж үзнэ. Хаана журам зөрчигдсөн байна, хүний нөөцийн хэлтэс нь зохих арга хэмжээ авах ба цаашид зөрчил гарахаас урьдчилан сэргийлнэ.

Холбогдох хүмүүсийн ашиг сонирхолыг хүндлэн Хүний цөөцийн хэлтэс нь нууцын чанартай болон хувь хүний нууцлалыг хамгаалах зорилгоор сахилгын арга хэмжээтэй холбоотой тодорхой мэдээллийг нууцалж байх ёстой.