Аюулгүй ажиллахаас татгалзах  шалтгаан байна уу

                                           Аюулгүй ажиллахаас татгалзах  шалтгаан танд байна уу?

       Бид ийм асуулттай өдөр бүр ямар нэг хэмжээгээр тулгарч байдаг. Цаг нь тулчихсан, тэнгэр муухайрсан, хүмүүс яаруулаад байгаа учраас ажлаа хурдан амжуулахын тулд зарим зүйлийг жаахан товчлоод амар аргаар, хурдан дуусгачихъя. Энэ бүх дарамт, шахалт, ачаалал, уруу таталтууд бидэнд “Аюулгүй ажиллахаас татгалзах шалтгаан байна уу?” гэсэн асуултыг тавьдаг. Магадгүй бид заримдаа “Ганц удаа л ингээд хийчихье.  Ганч удаа ингэхэд яав л гэж гэх зэргээр хариулдаг. Харамсалтай нь яг энэ үед л томоохон ослууд гарсан байдаг.

        Одоо та бүхэнд нэг болсон явдал ярьж өгье. Ажлын байранд гүйхийг хориглосон дүрэмтэй нэгэн засварын газар байжээ. Ахлах токарьчин сэлбэгүүдийг зүсээд бараг дуусч байсан ба захиалагч машинтайгаа ирчихсэн сүүлчийн ганц сэлбэгийг тайрч дуусахыг хүлээн зогсож байв. Сүүлчийнхээ сэлбэгийг янзлаад дууссан токарьчин түүнийгээ барьсаар ачилтын машин руу гүйв. Энэ үед цаг 2:30 болж байсан ба яг хүний нүдэн дээр гэрэлээ тусгаж гялбуулах өнцөг дээрээ ирсэн байв.  Тэр булан тойрон гүйж гарч ирэхдээ урдаа байгаа сэрээт өргөгчийг харсан боловч зохих газараа байрласан бололтой, ямар нэг аюул алга гэж боджээ. Гэвч тэр хажуугаар нь өнгөрөхдөө сэрээнд нь тээглэн унаж хэд хэдэн булчин, шөрмөсөө сунгаж, шагайгаа мултлан бас хоёр газар шилбэнийхээ ясыг цуулжээ. Сэрээт өргөгчийн оператор ачих гэж байсан сууриа эхлээд эвтэйхэн өрөхийн тулд сэрээт өргөгчийн сэрээг газраас хөндийрүүлж орхиод буугаад явсан байжээ. Зүгээр ч нэг шагайгаа мултлаад өнгөрөөгүй заавал мэс засал хийлгэж байж засрах болсон тул уг токарьчин ажилдаа эргэж ирэх нь ч эргэлзээтэй болсон юм.    

       Хэрвээ та тэр хүнээс аюулгүй хийчихэж болоогүй юм уу гэж асуусан бол тэр үгүй ээ  харилцагчдад бид хурдан, шаламгай гэсэн сэтгэгдэл төрүүлэх гэсэн юм л даа гэж хариулж болох юм. Тэгээд яарч гүйснээрээ ашиг оловуу гэж асуувал хариулт нь ойлгомжтой. Засварын газартаа гүйж болохгүй гэдгийг токарьчин мэдэж байсан уу? Мэдэж байсан нь гарцаагүй. Гүйж явсан учраас л аюулыг бүрэн харалгүй ноцтой осолд орсон байна.   

        Үйлдвэрлэлийн ослын шалтгааны ихэнх нь хүмүүс буруу гэдгийг нь мэдсээр байж хийсэн үйлдлээс л болдог аж. Ихэнх байгууллага эсвэл аюулгүй ажиллагаа хариуцсан төрийн байгууллагаас гарсан дүрэм журмууд нь хэн нэгэн аюулгүй ажиллах зарчмыг баримтлаагүйгээс гэмтсэн, осолдсон, амь насаа алдсан гашуун туршлага дээр үндэслэгдсэн байдаг.  

Хэрвээ та ажлыг аюултай байдлаар хийх гэж байнаа гэдэгээ анзаарсан бол яг тэр чинь л зогсоод бодох цаг.

Хэлэлцэх асуудал:

Аюулгүй хийж болохгүй байх шалтгаан байна уу?

Танай ажил дээр өнгөрсөн долоо хоногт аюулгүй ажиллагаатай холбоотой ямар нэг асуудал илэрсэн үү?