Оффисийн ажлын байран дээрх аюулгүй ажиллагааны стандарт

ХАБЭА-н тухай хуулийн 18.1.1-д "ХАБЭА-н шаардлага хангасан ажлын байранд ажиллах эрхтэй" хэмээн ажилтны эдлэх эрхийг заасан байдаг.

Оффисийн ажилтны ажлын байран дээрх хэвийн нөхцлийг хангах, эрүүл мэндийг хэвээр хадгалах зорилготой хэд хэдэн стандарт хэрэгждэг. 

Үүнд:

Ажлын тогтолцооны дизайн дахь эргономикийн шаардлага MNS ISO 6385:2000

Дэлгэц бүхий тоног төхөөрөмжтэй ажиллах эрүүл ахуй, эргономикийн ерөнхий шаардлага MNS 5027:2001

ААНБайгууллага, барилга байгууламжууд гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага, норм MNS 5566:2005

Орон сууц, иргэний барилгад байж болох шуугианы түвшин MNS 12.1009:1985

Оффисийн ажлын байрны орчны үзүүлэлтүүдэд зам талбай, дулаан, гэрэлтүүлэг, агааржуулалт, чийгшилт, тасалгааны өнгө будаг, ширээ сандал, техник хэрэгсэл зэрэг орно.

MNS 5027:2001 стандартад:

Тоног төхөөрөмж хананаас 1м, хоорондын зай 1,5 м-ээс багагүй.

Нэг хүнд ногдох талбайн хэмжээ 6м2, эзлэхүүн нь 20м3-ээс багагүй.

Нэг хүнд ногдох ажлын байрны эзэлхүүн 20м3 бол  цагт нэг хүнд 30м3 агаар, 20...40м3 бол 20 м3 агаар өгөх шаардлагатай.

Цонхгүй ажлын байранд нэг цагт 60м3 агаар солилцоо хийх шаардлагатай.

Өрөөний агаарын температур гадаад температур, улирлын байдлаас хамаарч 21....26°С байна.

Дэлгэц бүхий тоног төхөөрөмжтэй харьцан ажилладаг хүмүүс мэдрэл сэтгэхүйн ачаалал, бие организмын үйл ажиллагаанд гарах динамик өөрчлөлт, ажиллах чадвар зэргийг харгалзан ажил, амралтын горимыг баримтлан ажиллах шаардлагатай.

Ажил эхэлснээс хойш 2 цаг тутамд 10...15 минут, дэлгэцнээс мэдээлэл унших, хянах, засварлах зэргээр байнга харьцан ажиллах үед 1 цаг тутамд 5...10 минут засварлана.

8 цагийн ажлын ээлжтэй үед дэлгэцтэй харьцан ажиллах нийт хугацаа 4 цагаас илүүгүй байна.

4 цагийн хугацаанд дэлгэц дээр боловсруулах тэмдэгтийн тоо 30000...40000 байна.

(Эх сурвалж: MNS 5027:2001)