МАХ ШАРАГЧИЙН  АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА (grill safety )

            Аялал, зугаалгын улирал дөхөж байгаатай холбогдуулаад дахиад нэг чухал зүйлийн аюулгүй ажиллагааны талаар сануулах хэрэгтэй боллоо. Найз, нөхөд, гэр бүлийнхэндээ зориулан мах шаран дайлдаг уламжлал сүүлийн үед өргөн дэлгэр тогтоод байгаа билээ. 

Нүүрс эсвэл пропан, байгалийн хийн алинаар нь ч ажилладаг байсан аюулгүй гэдэгт нь бүрэн итгэтэлээ бүү асаа. 

Агааржуулах хэсэг нь цэвэр, ажиллагаатай, зэвэрч гэмтсэн зүйлгүй байгаа эсэхийг нягтал. Хураасан түлээний ойр орчим эсвэл шалан дээр ойчсон цог жижиг гэлтгүй ихээхэн хохирол учруулж мэднэ.   

Хэрэглээд дуусах бүрдээ тосыг нь цэвэрлэ. Хуралдсан тос нь галын аюултай бөгөөд тийм тосонд авалцсан галыг унтраахад амаргүй байдаг.   

Хийн шарагчийн хувьд хийн хоолой, холболт бүрийг шалга. Хий алдагдах нь амь насанд аюултай. Савантай усаар холболтууд дээр шүршихэд хий алдагдаж буй эсэх нь мэдэгддэг.

Гэр болон шатах материалаас шарагчаа доод тал нь 3 метр зайтай тавь.

             

Гараж болон гэртээ бүү мах шар. Гэртээ байгаа хүн, амьтдыг хий, утаагаар утаж амьсгалыг нь боогдуулах аюултай.   

Доор нь өвс ургасан, ургасан өвс нь хагдраад дарагдсан байж болох модон тавиур гэх мэт дээр бүү мах шарагчаа ажиллуул. Тийм нөхцөлд авалцсан гал унтраахад амаргүй байх болно.

Гал асаахдаа будаг шингэлэгч, бензин хэрэглэж болохгүй.   

Асаах шингэнийг болгоомжтой хэрэглэ. Эхлээд түлшиндээ цацаж байгаад гал өг. Галын хажууд бүү зогс. Асаах шингэнийг дөл рүү бүү цац. 

Хийн гриллыг ашиглахдаа ХЭЗЭЭ ч бүү таг нь хаалтай байх үед хийг нээ. Хийн хуримтлал асар их хэмжээний тэсрэлт үүсгэх чадалтай.

Хүүхдүүдийг гриллээс хол байлга. Жил бүр л гэрийнхээ гриллэнд түлэгдсэн том хүн, хүүхэд эмнэлгийн тусламж авахаар ирцгээдэг.   

Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг сайхан өнгөрөөхдөө аюулгүй ажиллагааг бүү умартаарай.