ЗӨӨВРИЙН ГАЛЫН ХОРНЫ ҮЗЛЭГ

                                                            

Товч асуулт – Яг одоо бидэнд хамгийн ойр галын хор хаана байна вэ?  Таны ажлын байранд танд хамгийн ойр  галын хор хаана байдаг вэ?

Галын хор хайж цаг алдахгүйгээр шууд олдог байх нь маш чухал. Учир нь гэнэт гал гарахад сандралд ордог ба цаг хугацаа хормоор хэмжигдэнэ.   

Үүнээс чухал нэг асуулт байна. Та хамгийн сүүлд ажлын байрныхаа галын хорны даралтыг хэзээ шалгасан бэ? Ер нь шалгаж үзэж байсан уу?

- Цэнэг нь дүүрэн байна уу?

- Галын хор гэмтэж үү?

- Ажлын байранд чинь тохирох төрлийн галын хор мөн үү?

- Зөв байрлуулж уу?

- Галын хоронд хүрэх зам, зай нээлттэй байна уу?

- Сүүлийн 5-12 сард галын хорны савны битүүмж, бат бөхийг шалгасан уу?   

         

Саяхан ажлын байрандаа гарсан жижиг хэмжээний галыг галын хор ашиглан унтраах гэж оролдсон ажилтан амь насаа алдсан осол гарсан байна. Галын хорны савны ёроолд жижиг хэмжээний зэврэлт үүссэн байсан нь хор шахагдмагц сав буудаж, төмрийн хэлтэрхий ажилтны цээжинд шигдсэн байна.  Үүнтэй нэгэн адил осол 1988 онд гарсан нь бүртгэгдсэн байдаг.   

Уг галын хор нь гаднаа ёроолын резинэн хамгаалалттай байсан боловч чийг завсараар нь  нэвчиж орсоны улмаас савны ёроол хамгаалалт дотроо зэвэрсэн байжээ. Цаг хугацааны явцад зэв идсээр савны бат бөх байдлыг алдагдуулж даралт тэсвэрлэлгүй дэлбэрсэн байна. Ийм төрлийн өөр бусад галын хорнууд нь ч зэврэлттэй байсныг илрүүлжээ.  

 Өнөөдөр цаг гаргаад орчин тойрныхоо галын хоруудыг шалгаарай. Гэмтэлтэй, даралт нь суларсан байж болзошгүй хор байвал аюулгүй ажиллагааны ажилтнуудад мэдэгд. Шаардлага хангахгүй хоруудыг ажиллагаанаас гаргаж, шинэ хороор сольж тавих ёстой.