ЯДАРСАН ҮЕД ЖОЛОО БАРИХ

                                     

Жолооч хүн ядарсан үедээ жолоо барьж явснаас болж ихэнх осол, аваар гардаг. Жолоочийн ядарч, сульдсаны улмаас тохиолдсон  зам тээврийн осол нь статистикт зааснаас хамаагүй илүү байдаг.

Ядарсан болон нойр муутай үедээ жолооны ард суух нь таны жолоо барих чадварыг зүүрмэглэж эхлэхээс тань өмнө алдагдуулсан байдаг.

Удаан хугацаагаар ажилладаг бөгөөд ажилдаа ирж очихдоо жолоо барьдаг хүмүүс ядралын шинж тэмдгүүдийг мэддэг, ингэснээр авто замын осолд орохоос урьдчилан сэргийлэх чадвартай байх нь маш чухал.

Ядарч нойрмоглож эхэлбэл зогсож, амрах нь таны үүрэг юм. Жолооч болон зорчигчдыг осол гэмтэлд өртөх магадлалыг багасгахын тулд бид доорхи зүйлсийн талаар ярилцах хэрэгтэй.

             

 

Ядарч сульдсаны шинж тэмдэгүүд:

  • Бие чилж, цочимхой, уймраа болох
  • Зам хөрөөдөж явах
  • Тогтмол хурдтай явж чадахгүй болох
  • Гүйцэж түрүүлж буй машинаас цочих
  • Байнга эвшээлгэх
  • Ухаан санаа тань төвлөрөхгүй байх
  • Зовхи хүнд санагдах
  • Тэвчээр алдагдаж эхлэх

Дээрхи шинж тэмдэг жолооч танд илэрвэл зогсоод 20 минут амрахад хангалттай. Хэрэв хол замд, удаан хугацаагаар жолоо барьж явахаар бол тодорхой хугацаанд зогсож, амарч байх шаардлагатай.

Ядарч сульдахаас сэргийлэхийн тулд хамгийн эхлээд аялалаа сайн төлөвлө.

Жолооны ард зүйрмэглэх, ядрах нь үхэлд хүргэж болно. Үүнээс сэргийлэхийн тулд шаардлагатай үед унтаж амрах юм.