ХАЛУУНЫ ХЯМРАЛ – ХАЛУУНЫ СУЛЬДАЛТ

        

Халууны хямралын хоёр хөнгөн, нэг хүнд төрөл байдгаас халууны сульдалтыг бид өнөөдөр авч үзнэ.

Бие хэт халсанаас хэт их хөлс гарах, судасны лугшилт түргэсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

Халууны сульдалт байж болзошгүй болохыг анхаарах ёстой шинж тэмдэгээс: 

  • Толгой өвдөх, толгой эргэх, ухаан алдах, дотор балартах
  • Сульдах, арьс чийгтэх
  • Уцаарлах эсвэл уймрах зэргээр зан байдал өөрчлөгдөх
  • Гэдэс хямрах, бөөлжих   
  • Хөлс ихээр ялгарч эхлэх
  • Усаар норгосны дараа ч арьс чийгтэй, халуун байх нь мэдрэгдэнэ.

Халууны сульдалт нь дулааны өндөр хэмд байх, ялангуяа агаар чийглэг, бүгчим хэт халуун нөхцөлд биеийн хүч шаардсан ажил хийхэд тохиолддог. Зохих арга хэмжээг цаг тухайд нь аваагүйгээр халууны цочрол болтолоо хүндэрч, улмаар амь насаа алдах аюултай. Азаар халууны сульдалтаас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. 

Ихэнх тохиолдолд дараах зөвлөгөөг дагаснаар халууны сульдалтаас та өөрөө гарч чадах боломжтой. Үүнд:  

  • Сэрүүн газар амар.
  • Агааржуулалттай байшинд орох нь дээр боловч ядаж сүүдэр газар бараад.
  • Хөлөө зүрхнийхээ  түвшингээс дээш байрлуулаад дээшээ харж хэвтэн амар.
  • Зэлгээн уух юм уу. Согтууруулах, коффэйний төрлийн болон шээс ялгаруулах зориулалттай ундаа бүү уу. 
  • Хүйтэн усаар биеэ шүрш. Хүйтэн шүршүүрт  ор. 
  • Хувцасаа хөнгөл. Сул хувцас өмс. Онц шаардлагагүй хувцасаа тайл.