ГАР УТАС АШИГЛАХДАА БИДНИЙ ГАРГАДАГ ТҮГЭЭМЭЛ 5 АЛДАА

 Гар утас хүмүүсийн амьдралын хамгийн дотны найз болж хувирсан. Утасгүйгээр 1 өдөр амьдрахад ч хэцүү болсон цаг шүү дээ. Тэгвэл өдөр бүр харьцдаг энэхүү хэрэгслийг хэрэглэхдээ бид маш олон алдаа гаргаж, өөрсдийн эрүүл мэндээ золиослож байдаг аж. Өнөөдөр та бүхэндээ эдгээрийн дундаас хамгийн түгээмэл 5 алдааг танилцуулахаар бэлтгээд байна.                                                                    

 

                                                                       Утсаа хажуудаа тавьж унтдаг

          

Гар утас нь үндсэндээ цахилгаан соронзон дамжуулагч, хүлээн авагч юм. Нэг ёсондоо радио долгион цацдаг гэсэн үг. Хэдийгээр энэ нь батлагдаагүй байгаа боловч гар утаснаас ялгарах долгион нь хүний тархинд хэрхэн нөлөөлж болохыг эрдэмтэд судалсаар байна. Ямартай ч энэ нь тайван унтахад саад болох төдийгүй толгой өвдөх, эргэх зэрэг шинж тэмдэгт хүргэдэг. Тиймээс унтахдаа утсаа өөрөөсөө хол тавих, унтраах эсвэл онгоцны горим дээр тохируулж байгаарай.

                                                             Утасны цэнхэр туяанд хэт удаан байдаг

             

Таны дэлгэцийн гэрэл нь нойрны циклийг зохицуулдаг гормон болох мелатониныг дарангуйлдаг. Энэ нь таныг унтаж байх үед ойр байж болохгүй гэсэн шалтгаан юм. Цэнхэр гэрэл нь толгой өвдөх, нүд, хараа муудахад хүргэдэг. Утас дээрх гэрлийн түвшинг тохируулаад цэнхэр гэрлийн шүүлтүүрийг асаана уу.

                                                          Утсыг сүлжээ багатай байхад нь ашигладаг

             

Таны утасны сүлжээ бага байгаа нь муугийн дохио юм. Энэ нь таны утас өөрөөсөө маш их энерги гаргаж байгаа гэсэн үг бөгөөд тэр хэмжээгээрээ эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь их. Иймд утасны сүлжээ бага байгаа үед өөрөөсөө хол байлгаарай. Мөн энэ нь утсыг халахад хүргэдэг.

                                                                  Утсыг биедээ ойрхон авч явдаг

             

Гар утас болон хорт хавдрын хоорондын холбоог судалж буй хэд хэдэн судалгаа байдаг. Гар утсыг биеийнхээ дэргэд байлгахад арьс утаснаас ялгарах дулааныг өөртөө амархан шингээж авна. Хүний биед цацрагийн давтамжийн бусад батлагдсан нөлөө байхгүй боловч та болон таны утасны хоорондох зайгаа хол байлгахад шингээлтийн харьцаа эрс буурна.

Утсаар ярихдаа чихэвч ашиглах эсвэл чанга яригч дээр нь тавьж байх нь таны өөрийгөө хамгаалж буй нэгээхэн арга болох юм.

                                                    Утасны дэлгэц рүү буруу байрлалтайгаар ширтэх

                                                  

Хөдөлгөөнгүйгээр хэдэн цаг утсаа ухсаны дараа анзаарахад хүзүү хөшсөн байдаг шүү дээ. Энэ нь та буруу байрлалаар утасны дэлгэц рүү ширтсэнтэй холбоотой юм. Хэрэв энэ зуршлаа засч чадахгүй бол хүзүү, нуруу бөгтийж, цаашлаад үрэвсэл, өвчинтэй ч болно.

                                                                                                                                                                                           Эх сурвалж: Uchral.com