АРХИНЫ  НӨЛӨӨ БА СОГТУУРЛЫН ЗЭРГИЙГ ТОДОРХОЙЛОХ

Архи ямар эрхтэнд муу нөлөөтэй вэ?

  • Тархины мэдрэлийн эсийг үхүүлнэ. Иймээс тэнэгрэл бий болно.

  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд: элэг, нойр булчирхай, ходоод муудна.

  • Цусны эргэлтийн тогтолцоонд: зүрхний булчингийн гэмтэл, судасны хатуурал үүсгэнэ.

  • Нөхөн үржихүйн эрхтэнд: Түрүү булчирхайн үрэвсэл, үргүйдэл бий болгоно.

  • Бөөрөнд: Бөөрний ялгаруулах үйл ажиллагаа хямрал үүсгэнэ.

  • Хорт хавдраар өвдөх эрсдэл. 

Төв мэдрэлийн системд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Мэдрэлийн эсийн сэрэл дамжуулах үйл ажиллагааг удаашруулна.

  • Хүмүүсийн биеэ барих, өөрөө өөрийгөө хянах чадвар багасна.

  • Анхаарал төвлөрөлтөд сөрөг нөлөө үзүүлнэ.

  • Сэтгэцэд өөрчилөлт гарна.

  • Зан авир хэт хурц,эмзэг болно.

  • Сэтгэл гутралд орно.

Тархинд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Хүн архи ууснаас 2 минутын дараа архи ходоодоор шимэгдэж цусанд орно. Хамгийн түрүүнд их тархины гадрын эд эс нэрвэгдэх тул болзолт хариу урвалын үйл ажиллагаа муудна. Их тархины гадрын духны хэсгийн эсэд архи нөлөөлвөл сэтгэл хөдлөл өөрчлөгдөж хий баярлах, дэмий инээх, эргэцүүлэн бодох чадварыг өнгөцхөн болгоно.

  • Гадар тархины доод хэсгийн үйл ажиллагааг хянах их тархины чадварыг нь алдагдуулна. Хүний цусан дахь архины өтгөрөлтийн хэмжээнээс мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямрал шууд хамаарна. Цусан дахь архины өтгөрөлт 0.04-0.05% болвол их тархины гадрын ажиллагаанд өөрчлөлт орно. 0.01% болвол хөдөлгөөнийг хянадаг тархины гүний хэсгийн үйл ажиллагаа хямарна. 0.02% болоход хүний сэтгэл хөдлөлийг хянадаг тархины хэсэгт нөлөөлдөг. 0.03% болоход хүн орчин тойрноо мэдрэхээ болино. Гэхдээ ухаантай байх энэ үеийг архины мэнэрэл гэнэ. 0.04% хүрвэл хүн ухаан алдана. 0.06% хүрвэл хүн үхдэг байна.

  • Судалгаагаар удаан хугацаагаар их хэмжээгээр ууж байсан хүмүүсийн тархины ховдлууд багасч, тархины эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулагч цагаан эсүүд цөөрдөг байна. Ой тогтоолт болон мэдээллийг эргэн санах тогтолцоог муу болгоно. Хүний анхаарал төвлөрүүлэх болон санаачлагатай байх зэрэгт хүчтэй нөлөөлж, архи уудаг хүмүүсийн 80 хувьд нь тиамин витамины дутагдал үүсдэг, мөн заримд нь тархины хүнд эмгэг буюу Вернике-Корсаковын синдром үүсдэг байна.

Элэг хэрхэн гэмтдэг вэ?

  • Элэг нь 10 г согтууруулах ундааг хэвийн болгож задлахын тулд 1 цаг зарцуулдаг. Ази хүмүүс ялангуяа Монголчуудын хувьд: Этилийн спиртийн (этанол) завсрын бүтээгдэхүүн болох цууны альдегидыг хоргүйжүүлдэг альдегиддегидрогеназ ферментийн идэвх 3-4 дахин бага байдаг.

Архины тухай түгээмэл буруу ойлголтууд

  1. Жирэмсэн эх согтууруулах ундаа ууж болно гэдэг ойлголт нь буруу. Учир нь   жирэмсний хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх зохистой хэмжээ, хэрэглэж болох аюулгүй цаг үе гэж байдаггүй. Хүүхдийн тархи жирэмсний бүхий л хугацаанд хөгжиж байдаг тул хэдийд ч гэмтэж болох эрсдэлтэй учир алкогол нь жирэмсний аль ч гурван сарын хугацаанд урагт сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал нүүрний өөрчлөлт /уруул, тагнайн сэтэрхий/ оюун ухааны хомсдол гэх мэт. 

  2. Архи согтууруулах ундаа миний бэлгийн чадавхийг сайжруулдаг гэж бодох нь буруу. Учир нь архинд агуулагдах химийн бодисууд нь таны бэлгийн чадавхийг бууруулах үйлчилгээтэй байдаг. Би архи согтууруулах ундаа ууж болно, учир нь би өөрийгөө хяналтандаа байлгаж чаддаг, хэмжээгээ тохируулдаг гэж өөрийгөө өмөөрдөг. Учир нь согтууруулах ундаа уух нь таны өөртөө дүгнэлт хийх, хянах чадварыг үгүй болгодог учраас хожим та харамсаж барахгүй үйлдлүүд болох хамгаалалтгүй бэлгийн харилцаа, бэлгийн хүчирхийлэл, эд хөрөнгөө эвдэх, бусдад дээрэмдүүлэх, гэмт хэрэг зөрчилд орох зэрэг үйлдлүүдийг хийхэд хүргэдэг.

  3. Хэрэв би хүсвэл хурдан хугацаанд эрүүлжих боломжтой гэж бодох нь буруу. Учир нь таны биеийн жингээс хамаараад 2 хундага архи уусан үед цусанд байгаа архины агууламжийг элэг цэвэршүүлэхэд 3 цаг зарцуулдаг байна. Энэ хугацааг ямар ч зүйл хурдасгах боломжгүй.

  4. Эмэгтэйчүүд эрэгтэй найзуудтайгаа зэрэгцэн адил уух нь хэвийн үзэгдэл гэж бодох нь буруу. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол согтууруулах ундааг задлах хоргүйжүүлэх явц нь удаан байдаг. Иймээс эрэгтэй хүнтэй адил хэмжээгээр уухад эмэгтэй хүн илүү хурдан хордож согтдог байна.

  5. Хүний биед спирт дутагддаг гэж бодох нь буруу. Хүний биед 0,01-0,03 хувийн концентраци бүхий дотоод гарал үүсэлтэй /идэж байгаа ислэг болон исгэлэн өдөр тутмын хоол хүнсний задрал/ этилийн спирт агуулагдаж, бие махбодийн илчлэгийн 10 хувийг хангаж байдаг физиологийн зүй тогтолтой болохыг эрдэмтэд тогтоожээ. Иймээс хүний бие спиртийн дутагдалд орохгүй.

  6. Шар айраг, дарс уухад донтохгүй гэж бодох нь буруу. Учир нь шар айраг нь этилийн спирт агуулсан согтууруулах ундааны төрөлд ордог. Өдөр бүр эсвэл долоо хоногт 4-өөс дээш удаа /300 мл дарс, эсхүл 1000 мл шар айраг / 2-6 сар уувал  дуршил бий болох эрсдэлтэй. Нас залуу байх тутам хурдан хамааралд орох эрсдэлтэй байдаг. 15 нас хүрээгүй бол 40 хувь, 21-25 насанд 10 хувь, 25-аас дээш бол 2,5 хувь нь архинд донтох өвчинд өртөх эрсдэлтэй болдог байна.

  7. Бага зэрэг согтууруулах ундаа уугаад “жолоо барихад” самбаачлах ур чадварт нөлөөлөхгүй гэж бодох нь буруу. Учир нь согтууруулах ундаа хэр хэмжээтэй ууна төдий чинээ цусан дахь спиртийн агууламж нэмэгдэж, хүний 5 мэдрэхүйн хариу үйлдэл үзүүлэх мэдрэмж, хурд багасдаг.

Хуулинд хэрхэн заав?

Айраг согтууруулах ундаа биш гэж бодох нь буруу. Учир нь “Монгол Улсын Архидан Согтуурахтай Тэмцэх тухай хууль /2000.01.28 / 3-р зүйлд” хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна гэж заасан байдаг.

Нөлөөллийн зэрэг

0.5 - 1.5‰ - Эхний зэрэг хялбар байдаг. Энэ нь архины дараа хэдэн минут болдог. Булчин суларч, ядрах нь муудаж, сэтгэлийн хөдөлгөөн нэмэгдэж, үйл ажиллагаа нэмэгдэнэ.

1.5 - 2.5‰ -  Хоёр дахь зэрэг дунд. Илтгэл нь илэрхий илэрхий биш бөгөөд зохицуулалт буурч байна. Энэ нь согтууруулах ундааны дунд зэрэг янз бүрийн адал явдлууд, тэмцэлд хүн ордог бөгөөд түрэмгийлэл нэмэгддэг.

2.5 - 3 ‰ -  Гурав дахь зэрэг нь хүнд. Хөдөлгөөнийг зохицуулах, зохицуулах. Ухаан алдах магадлал. Энэ үе шатанд ихэвчлэн amnesia дагалддаг.

3-4‰ - Дөрөв дэх зэрэг нь маш хэцүү байдаг. Хүн хөдөлж ярих чадваргүй. Энэ үе шатанд тухайн хүн бусад хүмүүсийг танихгүй бөгөөд юу болж байгааг ойлгохгүй байна.

5-6‰ - Тав дахь шат нь этилийн спиртийн агууламж хэт их юм. Мэдрэлийн систем, зүрх, элэгний гэмтэл. Бие нь хүчтэй хордлогыг даван туулж чадахгүй.

Архи уух хэмжээ ба шингэх хугацаа

Этилийн спиртийг устгах цаг хугацаа нь нас, хүйс, хэрэглээний ундны хэмжээ, хүч чадал, ундаа, хөнгөн зууш, бодисын солилцооны шинж чанар зэргээс шалтгаална. Хүний хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. 45 ба 110 кг жинтэй хүн архины 300 грамм нь маш их ялгаатай.

Согтуурлын зэрэг ба түвшинг хэмжих

Цусан дахь спиртийн агууламж уу эсвэл Амьсгал дахь спиртийн агууламж уу, мөн тэдгээрийн хэмжих нэгжтэй холбоотой буруу ойлголт, үл ойлголцол ихээхэн гардаг. Иймээс та бүхэнд энэ талаар товчхон мэдээлэл өгөхийг хүслээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг доорх 3 төрлөөр шалгаж болно. 

  1. BAC test (Blood Alcohol Concentration) буюу Цусан дахь спиртийн агууламж шалгах нь хамгийн нарийвчлалтай, хамгийн найдвартай арга. Цусан дахь спиртийн агууламжийг шалгахын тулд цусны сорьцыг зориулалтын хуруу шилэнд авч лабораторид шинжилнэ. Монгол улсад Цуснаас сорьц авахдаа “Хураагуур судас хатгаж, шинжилгээнд цус авах” түгээмэл үйлдлийн MNS-4621:2008 стандартыг баримталж ажиллана.

  2. BrAC test (Breath Alcohol Concentration) буюу Амьсгал дахь спиртийн агууламжийг шалгах нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Энгийнээр хэлвэл “Үлээлгэх” арга. Зориулалтын тестер ашиглана. 

  3. Шээсний шинжилгээ. Цус болон амьсгал дахь спиртийн агууламжийг шалгах боломжгүй тохиолдолд шээсний шинжилгээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоож болно. Шээсний шинжилгээ нь дээрх 2-ыг бодвол үр дүн муутай, нарийвчлал багатай (их эсвэл бага) заадаг.

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй ихэнх ААНБ-ууд BrAC test (Breath Alcohol Concentration) буюу Амьсгал дахь спиртийн агууламжийг шалгах аргаар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоодог. Гэвч зарим байгууллагууд Амьсгал дах спиртийн агууламжийг шалгаж буй мөртлөө Цусан дах спиртийн агууламж гэж буруу ярьдаг. Энэ хоёр ялгаатай бөгөөд үр дүн нь ч өөр өөр гарна гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу.

Замын цагдаа нар жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН Дугаар А/138, А/131 ТУШААЛ (2016 оны 4-р сарын 25-ны өдөр)-ын хавсралт “ЖОЛООЧ СОГТУУРУУЛАХ УНДАА, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ ТОГТООХ ЖУРАМ”-ын дагуу хийж гүйцэтгэдэг. 
Замын цагдаагийн хувьд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан дээрх 3 аргыг бүгдийг нь хэрэглэдэг. Жишээ нь, осолд орсон хүн тухайн үед ухаан алдсан байвал үлээлгэж шалгах боломжгүй учир согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг цус эсвэл шээсний шинжилгээ авах аргаар Шүүхийн шинжилгээний байгууллагаар тодорхойлуулдаг. Өдөр тутамд жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхэд хяналт хийхдээ “үлээлгэж” буюу Амьсгал дахь спиртийн агууламжийг шалгадаг. Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ. Эндээс та бүхэн амьсгал дахь спиртийн агууламж, цусан дахь спиртийн агууламжийн ялгааг мөн анзаарч харсан байх.

Хэмжих нэгжийн хувьд мөн олон янз байдаг. Эзлэхүүнээр эсвэл массаар гэх мэт. Хэмжих нэгж нь улс бүрт ялгаатай байдаг. Манай улсад эзлэхүүнд эзлэх хувиар (percent by volume) буюу грамм/миллилитр (g/mL)-ээр хэмждэг. Жишээ нь, Замын цагдаа шалгахад амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о) байвал согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ. 0,20 промиль (%о) -ийг хувь руу шилжүүлбэл 0.02 % гэсэн үг.

1% (1 percent буюу хувь) = 1/100 g/mL (100 миллилитр амьсгалд 1 грамм спирт агуулагдаж байна)
1%о (1 per mille буюу промиль) = 1/1000 g/mL (1000 миллилитр амьсгалд 1 грамм спирт агуулагдаж байна)

Хэмжих нэгжтэй холбоотой гардаг түгээмэл алдаа дутагдал нь байгууллагууд ямар ч хамаагүй амьсгал дахь спиртийн агууламжийг шалгадаг багаж худалдаж авч хэрэглэдэг бөгөөд уг багаж нь хувиар зааж байна уу, промильээр зааж байна уу гэх зэргээр ямар нэгж, хэмжигдэхүүнээр зааж байгаа гэдгийг анхааралгүй орхидог.

Жишээ болгож хэлэхэд, Согтууруулах ундааны тухай журам дээрээ амьсгал дахь спиртийн агууламж 0.05%-иас бага байвал эцсийн сануулга өгөх, их байвал ажлаас халах зэргээр тусгаж оруулдаг. Харин шалгах багаж нь хэрэв хувиар биш промиль-ээр зааж байвал, шалгаж үзэхэд дэлгэцэн дээр нь жишээ нь 0.2%о гэх мэтээр гарч ирнэ. Үүнийг шалгаж буй хүмүүс промиль гэж мэдэлгүй, анзаарахгүйгээр хувиар бодож журам дээрээ заасан 0.05%-иас их байна, бүхэл гарсан байна гэж үзэн ажлаас халах тохиолдол гарч болдог. Үнэндээ бол 0.2%о гэж зааж байвал 0.02% гэсэн үг юм. (Энэ бол зүгээр жишээ, кэйс шүү.) 

Мэдээж байгууллагууд ажилчдын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах эсэх, амьсгал дахь спиртийн агууламж хэдэн хувь байвал ажлаас халах, эсвэл сануулга өгөх зэргийг өөрсдийн дотоод журмын дагуу шийднэ. Хамгийн гол нь согтууруулах ундааны тухай журам дээрээ Цусан дахь спиртийн агууламж гэх үү, Амьсгал дахь спиртийн агууламж гэх үү, мөн амьсгал дахь спиртийн агууламжийг шалгах багаж болон түүний заалтуудын талаар, хэмжих нэгжийн талаар маш сайн анхаарах хэрэгтэй шүү.