ААВАА ЭЭЖЭЭ НАМАЙГ ХАМГААЛААЧ

Хүүхдийн эрхийн тухай хуулийн  5 дугаар зүйл. Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх зөрчигдсөөр багаа нь аав ээж гэж нэрлэгдэх асран хамгаалагч  та бидний хариуцлага сул байгаагийн илрэл билээ.

Хүүхэд гэдэг цагаан цаас элдвийн аюулд өртөөд байдагт гайхах зүйлгүй тэд төрөлхийн сониуч шинэ зүйл олж мэдэх хүсэл тэмүүллээр дүүрэн байдаг нь хүүхэд насны онцлог гэдгийг та ямагт санаарай.

Тэд аливааг харж,  сонсож, үнэрлэж, амталж, хүрч мэддэг.  Сайн муу зөв бурууг өөрөө ялгаж чадахгүй учраас та зааж чиглүүлж тусалж хамгаалах үүргээ биелүүлээч.

Анхаар :

  • Олон нийтийн газар хүүхдээ дагуулж явахдаа анхаар

Бага насны хүүхдээ үзвэр үйлчилгээ, парк, дэлгүүрээр дагуулж яваа бол гараас нь бүү тавь олон хүний дунд төөрч алга болдог нь давтагдсаар байдаг билээ.

Хүүхдээ  хөл дээрээ гишгүүлэх, мөргүүлэх, шүргүүлэх,  цүнх ба эд юмсад цохигдохоос сэргийлээрэй.

Хүүхдээ хэт хүчтэй татахаас зайлс хий тэдний бие бүрэн төлжөөгүй байдаг учраас үе мөч булгарах эрсдэлтэй байдгийг анхаар.

  • Голын эрэгт амарч байхдаа анхаар

Голын эрэгт агаар салхинд хүүхдээ тоглуулах ашиг тус их билээ. Гэхдээ та хэсэг хором ч хүүхдээсээ нүдээ салгаж болохгүй хариуцлагатай байх ёстой.

Хүүхдээр хүүхдийг харуулж болохгүй гэдгийг сана.

Голын эрэгт аюулгүй байж болох бүсийг олж тоглуул. Гүнзгий, эрэг нурах газраас хол байх ёстойг зааж сурга. Хамт тогло.

Архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах.

  • Бага насны хүүхэд машинд үлдээх гэж байна уу анхаар

Зуны улиралд битүү машинд хүүхдээ үлдээх нь авсанд хийснээс ялгаагүй үйлдэл юм.

Учир нь, зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй 20-30 градусаар нэмэгддэг аж. Тухайлбал, гадаа +25 градус байхад түгжээтэй автомашин дотор 45-55 градус хүрдэг тул бага насны хүүхдээ автомашиндаа хараа хяналтгүй үлдээх нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулж болзошгүй.

  • Машинд хүүхдээ тээвэрлэхдээ  анхаар

Хэнэггүй нь дэндсэн аав ээжээс болж хүүхэд өдөр бүр амь нас, эд эрхтнээрээ хохирсоор байгаа нэг жишээ бол машины цонхоор толгойгоо гаргасан хүүхдүүд хотын гудмаар зорчсоор байгаа билээ.

Зориулалтын суудалд суулга. Насны онцлогт тохирсон аюулгүй байдлыг хангасан суудал дээр суулгах .

Суудлын бүсийг бүслүүл, гэхдээ хүүхдийн биеийн хэмжээнд тохируулан суудлын бүсний тэнцүүлэгч хэрэглэх.

  • Халуун наранд удаан тоглож байна уу? анхаар

Өглөө 10- 11 цагт,  орой 15-16 цагт ашигтай цагаар гадаа гарга.

Нарны хэт ягаан, улаан туяанаас хамгаалж нарны тос, цайвар өнгийн хувцас өмсгөөрэй.

Нарны малгай, шил зүүлгэ. Нарны малгайг норгож өмсгөөрэй. Гэхдээ агаар сайн нэвтрүүлдэг торон материал сонгоорой. Битүү малгай  нарших магадлал ихэсдэгийг анхаар.

  • Халуун тогоо хоол, цайнд ойр байна уу? анхаар

Эцэг эхийн хараа хяналт суларснаас болж бага насны хүүхдүүдийн түлэгдэлт ихсэж байна.

Сүүлийн жилүүдэд  эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт суларснаас болж  0-4 насны хүүхдүүд түлэгдэх тохиолдолд их гарч байна. Нийт түлэгдэлтийн 60 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд халуун хоол цай, шингэн зүйлд түлэгдэж байгаа юм.

Эдгээр хүүхдүүдийн 70.9 хувь халуун цай хоолонд, 26.8 хувь нь  халуун усанд, 2.3 хувь нь бусад шалтгааны улмаас түлэгдсэн тохиолдол эзэлж байна.

  • Цахилгааны гэмтэл, залгуураар тоглож байна уу?  анхаар

Бага насны хүүхэдтэй бол залгуурын хаалт хэрэглэж занших.

Хүүхдийн гар хүрэхгүй газар залгуур уртасгагчийг байрлуулах.

Шатсан, хайлсан эсвэл шалбарсан  цахилгааны утас ашиглахгүй байх.

  • Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо анхаар

Хүүхдээ өвөр дээрээ авч явах автобус гэнэт тоормослох, огцом эргэлт хийх үед бага насны хүүхэд унаж, юм мөргөж гэмтэх эрсдэл байдгийг анхааралдаа аваарай.

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо хүүхдийнхээ аюулгүй байдлыг асран хамгаалагч та хариуцаж явдаг гэдгийг ямагт санаарай.

Хүүхдийн хулгай

Бидний бяцхан үрс гэмт хэрэгтний өмнө ямар ч хамгаалалтгүй гэдгийг бид тэр болгон боддоггүй, яагаад ч юм өөрийнхөө хүүхдэд муу зүйл тохиолдохгүй гэж найдаж явдаг. Үнэндээ хүүхэд хулгайлах гэмт хэрэг таны бодож байгаагаас ч их гардаг нь харамсалтай. Ихэнх тохиолдолд алга болсон хүүхдүүдийг хэзээ ч олдоггүй эсвэл зөвхөн цогцсыг нь олдог.  Аюулгүй байдлыг хангах технологи хөгжихийн зэрэгцээ гэмт хэрэг үйлдэх арга техник, технологи ч хөгжиж байгааг мартаж болохгүй.

Тэд золиосоо хэрхэн урхидаж байна вэ?  

1. Тусламж хүсэх -  Хүүхдийн тус ч сайхан сэтгэлийг урхидах арга болгон ашигладаг. 

 2. “Аав, ээжид нь гай тохиолдсон” -  Хүүхэд бүр эцэг эхдээ хайртай энэ сэтгэлийг нь ашигладаг.

3. Бэлэг болон амьтанд дуртай - Дуртай зүйлээр хуурах. 

4. Сошиал суваг -  Гэнэн, итгэмтгий хүүхдүүд бүх зүйлийг амархан хүлээн зөвшөөрдөг, жишээ нь, виртуал ертөнцөд болж буй үйл явдалд. Тэд танихгүй хүнийг найзаар хүлээж авна, тэдэнтэй харилцана – тэр дундаа бүр том хүний сэдвээр. Үл таних хүн хүүхэд хулгайлах зорилго агуулаагүй байсан ч гэсэн хүүхдийг ямар нэгэн байдлаар дарамтлах аюултай юм.  

5. Онлайн тоглоом - Энэ урхи нь сошиал сувгийн адил ажиллана: хүүхдүүд танихгүй хүний найз болох хүсэлтийг шууд  авна.  Яагаад гэвэл тэд нэг тоглоом сонирхож тоглож байгаа, нэг зорилготой найзууд.

Дараах түгээмэл байдлаар уг урхи явагддаг: Хүүхдэд нэрээр нь хандана, ингээд үл таних хүн хүүхдийн итгэлийг хүлээдэг. Гэмт хэрэгтнүүд өөрсдийгөө загварын агентлаг эсвэл кино студийн ажилтан гэж танилцуулдаг.  Зарим нэг гэмт хэрэгтнүүд өөрийгөө “хүчтэй” гэдгээ харуулдаг буюу эмч эсвэл цагдаа болж жүжиглэнэ.  

Хүүхдийг аюулаас аврах дүрэм

  1. Гадаа гарахдаа, гэртээ ирээд эсвэл сургуулиасаа бэлтгэлдээ очихдоо аав ээж рүүгээ ярьж сургаарай.
  2. Олон хүнтэй арга хэмжээнд очихдоо жишээ нь тоглолт үзэхээр явахдаа хүүхдийнхээ зургийг бүтнээр нь аваарай.
  3. Гэрээс сургууль, дугуйлан, секц рүү явахад хэдий хэр цаг зарцуулдгийг эцэг эх заавал мэддэг байх ёстой. 
  4. Хүүхдээ “үгүй” гэж хэлж сурга. Танихгүй хүмүүстэй ярихгүй, тэднийг сонсохгүй байлгаж сургаарай. 
  5. Хүүхэд өөртөө болон мэдрэмждээ итгэж сурах ёстой.
  6. Хүүхэд тань залгаад “намайг тосоод аваач” гэвэл залхуурахгүйгээр тосож байгаарай.
  7. Хүүхдээ хашхирч сурга. 
  8. Интернетэд ч тэр, амьдрал дээр ч тэр – хүүхэд хэнд ч өргүй, ямар ч үүрэг хүлээгээгүй гэдгийг ойлгуул. 
  9. Технологийн хөгжил шинэ аюул дагуулж байна: тролл, хорлох, ямар ч үнээр хамаагүй лайк цуглуулах дон. Өнөө цагт хүүхдээ бодит амьдралаас гадна сүлжээнээс хамгаалах хэрэгтэй болжээ.
  10. Хүүхдийн сошиал суваг ашиглах эрхийг хязгаартай олгож бай.
  11. Эцэг эх хүүхдийнхээ таньж мэддэг хүмүүсийн утасны дугаарыг тэмдэглэж авах хэрэгтэй – багш, найз нөхөд, нэг  ангийн хүүхдүүд, спортын дугуйлангийнхан гэх мэт.
  12. Хүүхэд төөрөөд дараа нь олдвол түүнийг бүү загнаарай. Сандарснаа хүүхдэдээ тайван хэлж ойлгуул, юу болсон, ямар аюул гарч болох байсныг зөв хэлж ойлгуулах хэрэгтэй.

Энэ дүрмийг баримтлахад амархан.

Эх сурвалж /news.xopom.com/