ОСОЛ ГАРСАН ТОХИОЛДОЛД ЮУ ХИЙХ ВЭ?

Юуны өмнө томоохон асуудал гарсан үед гол асуудал нь: 

  • Та тухайн нөхцөл байдалд хяналтаа алдаж маш их сандарч болно
  • Хэрэв осолдогч таныг юу хийхээ мэдэхгүй сандарч байгааг мэдвэл өөрийн нөхцөл байдлын талаар улам санаа зовно. 

Хүнд гэмтэл гарсан тохиолдолд гол асуудал нь: 

  1. Өөрийн мэдлэг, чадвараас давсан үйлдэл хэзээ ч бүү хий 
  2. Хэн нэгнээр түргэн туслаж дуудуул 
  3. Өөрт болон осолдогчид цаашдын аюул учруулахгүйн улмаас болгоомжтой байх 
  4. Осолдогчийг ганцааранг нь бүү үлдээ 
  5. Осолдогчийг тайвшруул 
  6. Гэмтэл гарсан бол анхны тусламжийг зөв үзүүл 
  7. Осолдогч түргэн тусламжийн тэргэнд суугаад явах үед юу хийх ёстой вэ? 
  8. Аваар ослыг судлан бүртгэх, баримт бичиг болон гэрчийн нэрийг олж авах 
  9. Гарсан гэмтэл бүрийг мэдээлэх 

Санамж: 

  1. Хэн нэгэнд осол гэмтлийн талаар бичгээр эсвэл амаар мэдээлэх ба өөрийн үзэл бодлыг бүү хэл.
  2. Тоног төхөөрөмжийг унтрааж, ажлын талбайг аюулгүй болгоно.
  3. Өөрийн удирдлагад яаралтай мэдэгд. Шууд удирдлагадаа осолтой холбоотой бүх мэдүүлгийг өгсний дараа ажлын байрандаа эргэн очих.
  4. Хэрэв гол асуудлууд сайн тогтоогдоогүй бол дүрэм журмыг зөвөөр ойлгуулах үүднээс давтан баталгаажуул. 

Хэлэлцэх асуудал: 

Танай хэлтэс, хамт олонд анхны тусламж үзүүлэх чадвартай хэдэн хүн байгаа вэ? 

Гэнэтийн осол гарахад та хамгийн эхлээд хэнд мэдэгдэх вэ? 

Осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд та юу хийж чадах вэ?