АЮУЛГҮЙ ХООЛ ХҮНС

Та өнөөдөр өдрийн хоолондоо ямар хоол авчирсан бэ? Өдрийн хоолоо хэзээ бэлдэж болгосон бэ? Өдрийн хоолны цаг болтол түүнийгээ хаана хадгалж байна? Хэрвээ хоолондоо гэрийн нөхцөлд бэлтгэсэн загасны хачиртай талх авчирсан бол энэ нь шинэхэн бөгөөд хүйтэн газар хадгалагдах ёстой. Мөн хоолондоо гоймон, мах зэргийг авчирсан бол дулаан газар бүү хадгал.  

Хоолноос үүдэлтэй өвчин тусахгүйн тулд та халуун хоолыг халуунаар нь хүйтэн хоолыг хүйтнээр нь байлгах ёстой.

Ариун цэврийг хангах нь хоол хүнсний аюулгүй байдалд чухал үүрэгтэй. Гар, хоол бэлддэг тавцан, хоолны сав, суулгаа угааж цэвэрлэх нь хоолны гаралтай өвчнөөс сэргийлэхэд ихээхэн тустай.

    Хоолны гаралтай өвчин үүсгэдэг бичил биетүүдийн өсөлт нь орчны дулаанаас хамаарна. 4°С-өөс 60°С хүртэл аюултай температурын бүс болно. Температурын энэ бүсэд бактер маш хурдан өсч үрждэг. Иймд өрөөний температурт 2-оос илүү цаг байсан хоолыг бүү ид. Зуны халуунд бол энэ хязгаар 1 цаг болно.

   Хоолны өрөөний ариун цэврийг хангах, хоол хүнсний гаралтай өвчин гаргахгүй байлгах талаар өөрөөсөө шалтгаалах зүйлийг хий. Хөргөгчид хийх бүтээгдэхүүнд огноо бүхий шошго наа. Дараа идэхээр үлдээгээд хугацаа хэтэрсэн хоолыг хая. Мөн хөргөгчинд хадгалах ямар ч хоолыг таглаа, боодолтой байлга. Хоолны хаягдлыг тагтай саванд хий. Ширээ, тавцан болон бусад гадаргууг цэвэр, хуурай байлга. Гараа угаалгүйгээр хоол болон хоолны саваа бүү барь.

Ажил дээр идэх өдрийн хоол аюулгүй байх нь түүний орц, хэрхэн бэлтгэх болон зөв савлахаас эхэлнэ. 

  • Аюулгүй хоолны талаар санаж явах зүйлс:
  • Мах, шувууны мах, загас болон далайн хоолыг ажилдаа ирсэн даруйдаа хөргөгч юм уу хөлдөөгчинд хийх хэрэгтэй. Хөргөгч байхгүй бол сэрүүнээр хадгалах газар тавь.
  • Жимс, хүнсний ногоог гоожиж буй усаар угаана.
  • Бэлэн болсон хоолны хадгалах хугацааг байнга анхаарч, харж байх хэрэгтэй.

Хэлэлцэх Асуултууд:

Ариун цэвэр сахих

Хүнсний зүйлийг тодорхой хэмд хадгалах

Түүхий болон болсон хүнсний зүйлийг тус тусад нь бэлтгэх

Гүйцэд чанаж болгох

Аюулгүй ус, аюулгүй түүхий эд хэрэглэх