АЖИЛ ДЭЭРЭЭ ЯДРАХ НЬ АЛДАА ГАРГАХЫН ЭХ ҮНДЭС

Ядаргаа нь хүнийг үхэлд ч хүргэж болзошгүй. Нойр судлаачдын сүүлийн үед хийсэн судалгаанаас үзэхэд, ядарч сульдсан хүний ажлын чадвар алдагдах нь согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийхээс илүү байдаг нь тогтоогджээ. Хэт ядрахаас зайлсхийх хамгийн энгийн арга бол хангалттай унтаж амрах явдал юм.

Та хэрэв ядарсан бол доорх шинж тэмдгүүд ажиглагдана:

  • -Сульдах, ажлаа хэзээ ч амжиж хийж дуусгахгүй юм шиг санагдах
  • -Өглөө болгон босохдоо хойрго болж өдрийн хагасыг ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлэх
  • -Хүч зарж ажилласны дараа хэвийн байдалдаа орохдоо удаан болох
  • -Байнга эрч хүчээр дутагдах
  • -Бие тавгүйрхэх
  • -Уймрах, эргэлзэх
  • -Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх

Ядаргаа нь дараах муу нөлөөтэй байдаг.

  • -Ямар нэгэн ажил гүйцэтгэхдээ ердийнхөөс урт хугацаа зарцууулах
  • -Алдаа гаргана, эсвэл асуудлын учрыг олохдоо удна
  • -Хамт олонтойгоо болон үйлчлүүлэгчидтэйгээ харьцахдаа тэвчээргүй загнах
  • -Ажлаа дуусгахаар яарснаас болж гэмтэж бэртэх
  • -Техник хэрэгслээ дутуу угсарсанаас болж өөрийгөө гэмтээх болон техник хэрэгслээ эвдэх
  • -Аюултай нөхцөл байдлыг анзаарч харахдаа муу байх
  • Ажил дээрээ байхдаа хэт ядрахгүй байхын тулд доорх алхмыг хэрэгжүүлээрэй. -Хийх ажлаа сайн бодож үзээд өдрөөр, долоо хоногоор, сараар төлөвлө
  • -Ажлаа алхам алхамаар хий
  • -Хийх ажлаа хамгийн чухал, хүндээс нь хөнгөн рүү нь жагсаасан төлөвлөгөө гаргах

Амьдралын хэв маягаа та өөрөө  зохицуулах ба, хэт ядаргаа нь уур уцаар хүрэх, биеийн болон оюуны чадвар алдах, идэвхигүй болох зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэдгийг санаж яв.

Ядаргаанд орох үгүйгээ зохицуулж чадах цорын гац хүн бол Та өөрөө юм. 

Хэлэлцэх Асуултууд:

Танай баг, хамт олон ажлаа яаж төлөвлөдөг вэ?