ТА ХҮЙТНИЙ УЛИРАЛД БЭЛЭН ҮҮ?

Хүйтний улирал ирж байгаа энэ үед та өөрийн бэлтгэлээ хангасан уу? Хүйтний улиралд бэлэн байхын тулд та дараах зөвлөмжүүдийг дагаарай. 

Мэдээлэлтэй байх

  • Цаг агаарын нөхцөл байдлын талаар урьдчилсан мэдээлэлтэй байх
  • Огцом хүйтний болон гэнэтийн цаг агаарын мэдээтэй танилцсан байх
  • Долоо хоногийн урьдчилсан цаг уурын мэдээтэй танилцах

Тохируулж хувцаслах

  1. Биедээ тохирсон хэт бариу биш, сулавтар дулаан хувцас өмсөх
  2. Усны хамгаалалттай, нордоггүй хувцас өмсөх
  3. Гадуур хувцас сонгохдоо салхи нэвтэрдэггүй материалтайг нь сонгох
  4. Даавуун материалтай, хөлрүүлэхгүй хувцас өмсөх
  5. Гэнэтийн үед сольж өмсөх нөөц хувцас биедээ авч явах
  6. Толгой, хөл, гарыг хамгаалах

Толгойгоо дулаан байлга

  • Толгойн хамгаалалт хэрэглэх шаардлагатай бол дотуураа давхар зориулалтын
  • дулаан малгай өмсөх
  • Зузаан дулаахан оймс өмсөх, давхар оймс өмсөж байх
  • Ажилдаа тохиромжтой дулаан бээлий өмсөж гараа хамгаалах

Гадаа ажиллах

  • Гаднах агаарын температур -17° C (0° F) хүрэх үед гадаа удаан хугацаагаар ажиллахыг хязгаарлана.
  • Гаднах агаарын температур –30° C (-22° F), хүйтэн салхитай үед гадаа удаан хугацаагаар ажиллахыг хязгаарлана.