УРТАСГАГЧИЙН АЮУЛГҮЙ ХЭРЭГЛЭЭ

Энэ удаад цахилгааны уртасгагчаас үүдэлтэй ослын тоо баримтыг дэлгэхээс илүүтэйгээр хэрхэн аюулгүй ашиглах талаар ярилцъя. Уртасгагчаас үүдэлтэй  гал гарах шалтгаануудын ихэнх нь богино холбоо үүсэх, ачаалал ихдэх, уртасгагчийн утсыг зориулалтын бусаар ашиглах, гэмтээх зэрэг аюултай байдаг байна. 

             

Бид уртасгагчийг хэрхэн аюулгүй ашиглаж болох вэ? Үүнд:

  • Уртасгагчийг зөвхөн шаардлагатай үед, түр зуурын цахилгааны эх үүсвэр болгож ашиглана. Уртасгагчийг байнгын цахилгааны эх үүсвэр болгож ашигладаггүй.
  • Уртасгагчийн сэрээ унасан, гэмтсэн, тахийж мурийсан, суларсан бол бүү засч хэрэглэ. Тухайн  уртасгагчийг акталж шинэ уртасгагч ашигла.
  • Уртасгагч болон адаптарыг стандартын газардуулгын оронд бүү ашигла. (3 сэрээтэй бол 3 сэрээтэй эм залгуурт л залга. Эм залгуурын нүхэнд тааруулахын тулд 3 дахь сэрээг тайрахыг хориглоно. )
  • Тухайн тоног төхөөрөмжид тохирсон уртасгагч ашигла. Уртасгагчийн утасны диаметр нь тухайн төхөөрөмжийн үндсэн утастай ижил эсвэл том байх ёстой.
  • Гадаа залгаж ажиллуулах гэж байгаа бол зөвхөн гадаа ашиглах зориулалттай уртасгагчийг ашигла.
  • Уртасгагчийн утсыг таазны цаагуур, хананы дундуур гүйлгэж болохгүй. Do not run cords
  • Хавчигдах, хүн бүдрэх аюул үүсгэх байрлалд бүү бэхэл. (жишээ нь: Хаалганы ойролцоо, корридорт, хивсэн доор гэх мэт).
  • Хэрэглэхийн өмнө үргэлж гэмтсэн, шалбарсан эсэхийг нь шалгаж бай. Гэмтсэн, халдаг, шалбарсан уртасгагчийг шууд устга.
  • Уртасгагчийг хэзээ ч битгий утаснаас нь татаж салга. Заавал залгуураас нь татаж салгаж бай.

      Хэлэлцэх асуултууд:

     Та уртасгагчийг өөр зориулалтаар ашиглаж байсан уу?