МАХ ШАРАГЧИЙН (GRILL) АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

Аялал, зугаалгын улиралтай холбогдуулан ахуйн нөхцөл дэх аюулгүй ажиллагааны талаар зөвлөмж хүргэж байна. Албан газар, найз, нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ мах шарж идэх уламжлал сүүлийн үед өргөн дэлгэр тогтоод байгаа билээ. 

Нүүрс эсвэл пропан, байгалын хийн алинаар нь ч ажилладаг байсан аюулгүй гэдэгт нь бүрэн итгэтлээ бүү асаа. 

          

  • Агааржуулах хэсэг нь цэвэр, ажиллагаатай, зэвэрч гэмтсэ зүйлгүй байгаа эсэхийг нягтал. Хураасан түлээний ойр орчим эсвэл шалан дээр ойчсон цог жижиг гэлтгүй ихээхэн хохирол учруулж мэднэ.   
  • Хэрэглээд дуусах бүрдээ тосыг нь цэвэрлэ. Хуралдсан тос нь галын аюултай бөгөөд тийм тосонд авалцсан галыг унтраахад амаргүй байдаг.   
  • Хийн шарагчийн хувьд хийн хоолой, холболт бүрийг шалга. Хий алдагдах нь амь насанд аюултай. Савантай усаар холболтууд дээр шүршихэд хий алдагдаж буй эсэх нь мэдэгддэг.
  • Гэр болон шатах матераилаас шарагчаа доод тал нь 3 метр зайтай тавь.
  • Гараж болон гэртээ бүү мах шар. Гэртээ байгаа хүн, амьтадыг хий, утаагаар утаж амьсгалыг нь боогдуулах аюултай.   
  • Доор нь өвс ургасан, ургасан өвс нь хагдраад дарагдсан байж болох модон тавиур гэх мэт дээр бүү мах шарагчаа ажиллуул. Тийм нөхцөлд авалцсан гал унтраахад амаргүй байх болно.
  • Гал асаахдаа будаг шингэлэгч, бензин хэрэглэж болохгүй.   
  • Асаах шингэнийг болгоомжтой хэрэглэ. Эхлээд түлшиндээ цацаж байгаад гал өг. Галын хажууд бүү зогс. Асаах шингэнийг дөл рүү бүү цац. 
  • Хийн гриллыг ашиглахдаа ХЭЗЭЭ ч бүү таг нь хаалтай байх үед хийг нээ. Хийн хуримтлал асар их хэмжээний тэсрэлт үүсгэх чадалтай.
  • Хүүхдүүдийг гриллээс хол байлга. Жил бүр  гэрийнхээ гриллэнд түлэгдсэн том хүн, хүүхэд эмнэлгийн тусламж авахаар ирдэг.