ХАБЭА-Н СУРГАЛТ  

Бид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, орчин үеийн сургалтын арга зүй бүхий ХАБЭА-н сургалтыг чанартай зохион байгуулж байна. Манай байгууллага нь чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын нэвтрүүлсэн салбартаа анхдагч байгууллага юм. ХАБЭА-н сургалтыг олон улсын стандартад нийцүүлэн танхимын болон дадлагын хичээлээр хослуулан явуулж байгаа бөгөөд нийт төгсөгчдийн 90% нь мэргэжлээрээ ажиллаж байна. 

Танилцуулга татаж авах

“ОЛОЛТ АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР” ТББ-ын ХАБЭА-н сургалтын хөтөлбөр нь  МУ-н Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/33 дугаар тушаалын хоёр дугаар  хавсралтын ХАБЭА-н үлгэрчилсэн хөтөлбөрийг үндэслэн баяжуулж нэмэлт оруулсан болно. Үүнд: 

 

Үнийн санал авах

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД

Дээд шатны удирдлагын сургалтын хөтөлбөр

 

Дунд шатны удирдлагын сургалтын хөтөлбөр

 

ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан бэлтгэх сургалт 

 

Нийт ажилтны сургалт 

 

 

 

Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажилладаг ажилтны сургалтын хөтөлбөр

 

Суралцагчдын сэтгэгдэл

  • С.Дэлгэрмаа

    Онол болон практик дадлагыг хослуулан оруулдаг нь таалагдсан. Хичээлийн сэдэв, цар хүрээ өргөн. Багш нарын мэдлэг өндөр. Танилцах дадлага хийж ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийсэн нь том туршлага болсон.

    С.Дэлгэрмаа Premium Concrete LLC HSE admin
  • В.МӨНХБАТ

    ОЛОЛТ АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР сургалтын төвийн хамт олонд Танай сургалтын төвд 2017 оны хавар ХАБЭА мэргэжлээр 45 хоног орчим сууж төгссөн байна. Сургалтад сууж байхад суралцах боломжийг бүрэн дүүрэн хангасан анги танхим, багш ажилчдын зан харилцаа, багшийн заах арга, мэдлэг чадвар туршлага нь бусад сургалтын төвөөс хавь илүү мэт санагдаж байсан. Би ХАБЭА-н талаар мэдлэгтэй болсноор гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноо учирч болзошгүй аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж ажлын байрны аюулгүй ажиллагааг амжилттай зохион байгуулж ажиллаж байгаа нь танай сургалтын төвийн багш нарын надад зааж сургасан мэдлэг чадварын ач тус хэмээн бодож талархаж явдгаа илэрхийлж байна. Цаашид улам их ХАБЭА-н мэдлэг мэргэжилтэй залуу боловсон хүчнийг бий болгох болтугай хэмээн ерөөе та бүхэнд ажлын өндрөөс өндөр амжилт хүсье.

    В.МӨНХБАТ Үндсэн хуулийн цэцийн ХАБЭА-н ажилтан
  • Л.Өлзийбаяр

    Танай сургалтын төвийн ХАБЭА-ийн сургалтад суухад маш таатай байсан. Багш нар хичээлийг маш ойлгомжтойгоор заадаг учраас. Миний хувьд суралцах хугацаанд их олон зүйлийг суралцсан. Ололт амжилтын түлхүүр сургалтын төвийн хамт олондоо баярлалаа. Та бүхэнд ажил, амьдралд нь өндөр амжилт хүсье...

    Л.Өлзийбаяр Bureau veritas mongolia LLC Дээж бэлтгэгч
  • Цэрэнбат

    Ололт Амжилтын Түлхүүрийн сургалтын төвд суралцсанаараа ХАБЭА-н мэргэжилтэн сурч мэдэх ёстой зүйлсийг сурч авсандаа маш их баяртай байна. Нийт багш, захирал, тус байгууллагын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

    Цэрэнбат Yuna рестораны ХАБЭА-н мэргэжилтэн
  • Алтансүх

    ХАБЭА-н сургалт маш сайн байлаа гэж бодож байна. Багш нар маань хичээлийг суралцагч бүхэнтэй тулж ажиллаж байлаа. Миний хувьд ХАБЭА-ийн тухай мэдлэггүй ч хамтран суралцсан ажил олгогчидтойгоо санал бодлоо солилцож мэдэхгүй зүйлүүдээ мэдэж авч багш нартайгаа тулж ажилласнаар амжилттай төгслөө. Баярлалаа.

    Алтансүх Нийслэлийн ОБГ-н харьяа Улсын хүнсний нөөцийн газарт нярав
  • Түвшинжаргал

    Энэхүү сургалтаар маш их зүйлийг мэдэж сурч авлаа. Ололт Амжилтын Түлхүүр ийн багш ажилчиддаа цаашдын ажлын амжилт, бүтээл, хөгжил дэвшлийг хүсье. Монголдоо хамгийн шилдэг ХАБЭА-н мэргэжилтэн бэлтгэдэг байгууллага болохыг хүсэн ерөөе.

    Түвшинжаргал Монголын Технологийн өргөтгөсөн судлалын төв, сургалт з/б-ч
  • Энхжаргал

    Сургалт маш сайн чанартай явагдсан гэж бодож байна. Хичээлийн явцад зөвхөн сургалтын слайд дээрээ л заагаад байх биш, хүнд ойлгомжтой байдал руу тайлбарлан заадгаараа давуу талтай юм. Багш нар нь хичээлийн агуулга, утга санааг тодорхой тайлбарлаж чадсан. Энэхүү сургалтаар өөрийн мэдлэгээ дээшлүүлж чадсан гэж үзэж байна.

    Энхжаргал “Таван Богд Жуулчин” ХХК-т Хүний нөөцийн менежер

Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажилладаг ажилтны сургалтын хөтөлбөр