Инээж Ухааръя аян

Цуврал №1-3

Зургийн уралдааны ялагчид

Гар зургийн уралдааны шагналыг гардууллаа.

Дэлхийн “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр" -г тохиолдуулан Ерөнхий боловсролын 33-р сургуулийн 5-р ангийн сурагчдын дунд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ойлголтыг нэмэгдүүлэх зорилготойгоор нэг сарын хугацаанд гар зургийн уралдааныг зохион байгуулсан. 

Зургийн уралдааны ялагчид

Гар зургийн уралдаан

Хүүхдийн нүдээр аюул гэж юу вэ? сэдэвт гар зургийн уралдааныг 5-р ангийн хүүхдүүдийн дунд зохион байгуулж ялагчаа шалгарууллаа
Уралдаанд оролцсон бүх зураач хүүхдүүддээ баярлалаа.

Аюулыг өөрсдөө арилгая 2 аян LIVE

Салбартаа манлайлан түүчээлж буй зочдыг урин ХАБЭА-н талаар тухайлсан нэг сэдвийн хүрээнд ярилцан ХАБЭА чиглэлээр ажиллаж байгаа ажилчдад зөвлөмж хүргүүлэх зорилго бүхий аянг амжилттай хэрэгжүүлсээр байна.
Аюулыг өөрсдөө арилгая 2 аян LIVE

Аюулыг өөрсдөө арилгая аян

Хүн бүр safety уриан дор ажлын байр, гудамж талбай, орчин тойронд байх аюулыг илрүүлэн түүнийг арилгах арга хэмжээ авсан. Иргэдийг уриалсан 3 сарын аян өрнүүллээ.

Бид дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч явсаар, нэг нэгэндээ найдсаар, би биш тэд хийх ёстой гэсээр, хойшлуулсаар байтал харамсалтай үйл явдлууд өрнөөд, үргэлжлээд, бий болсоор байна. Өнөөдрийн таны арилгуулсан аюул, эрсдэлтэй нөхцөл байдал нь маргааш, магадгүй хэдхэн хормын дараа болох байсан таагүй үйл явдлаас урьдчилан сэргийлж, хэн нэгний амь нас, эрүүл мэндийг хамгаалах боломжтой.

Аюулыг өөрсдөө арилгая аян

Нэг азтанд шинэ оны бэлэг барилаа

ХАБЭА-н мэдлэг мэдээлэл түгээх зорилготой "Ололт амжилтын түлхүүрийн ТББ" -н ХАБЭА-н гурвалсан эмхтгэл ном, Safetoe брэндийн ажлын гутал, мауз пад, флаш дискийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 16 цагт санамсаргүй байдлаар www.woobox.com сайт ашиглан азтан болсон 1 хүнд бэлэглэлээ.

Нэг азтанд шинэ оны бэлэг барилаа

Номын нээлт

ХАБЭА-н гурвалсан эмхэтгэл ном нь хууль тогтоомж, аргачлал, аюулгүй ажиллагааны зөвлөмж гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. 

Номын нээлтэнд хүрэлцэн ирж сэтгэгдэлээ хэлж бидний баярт үйл явдлыг хуваалцсан хүндэт харилцагч, зочиддоо баярлалаа. 
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

ХАБЭА-н гурвалсан эмхэтгэл ном нь хууль тогтоомж, аргачлал, аюулгүй ажиллагааны зөвлөмж гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. 

2017.11.08 

Номын нээлт

Үнэ төлбөргүй сургалт

"ОЛОЛТ АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР" ТББ -аас  өөрийн фэйсбүүк дагагчидынхаа дунд  нэгэн онцгой уралдааныг зарласан юм. Уралдааны болзол нь манай байгууллагын пэйж хуудас дээр лайк дарж, зурагт постыг цааш нь шэйр хийх болон хоёр найзаа mention хийж урьсан байх шаардлагатай. Уралдаанд түрүүлсэн азтан нь  "ХАБЭА-н асуудал эрхэлсэн ажилтан бэлтгэх 43 цагийн сургалт" -нд үнэ төлбөргүй суралцах эрхээр 2 ялагч шалгарсан юм.

Азтанаар Оюунбат, Түвшинжаргал нар тодорч “ОЛОЛТ АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР” ТББ-ын ХАБЭА-н сургалтанд үнэ төлбөргүй суралцахыг эрхийг хожлоо.

2018.01.10

Үнэ төлбөргүй сургалт

Иж бүрэн хувийн хамгаалах хэрэгсэл

''World safety day'' буюу Олон Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөрт зориулж пэйж хуудасныхаа дагалдагчдад бас нэгэн бэлэг барьсан юм. ХАБЭА-н ажилтнууд болон ажилчдын аюулгүй ажиллагааг чухалчилж ажилладаг бүх хүмүүстээ зориулж иж бүрэн хувийн хамгаалах хэрэгсэл хожих уралдаан зарлаж азтанаар Э.Энхжаргал тодорлоо. 

2017.04.28 

Иж бүрэн хувийн хамгаалах хэрэгсэл

Утааны эсрэг хамтдаа

Бид  утааны эсрэг ямар арга хэмжээ авч болох вэ?

"ОЛОЛТ АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР" ТББ нь Нийгмийн хариуцлагаа ухамсарлан утааны эсрэг тэмцэж дуу хоолойгоо өргөх зорилгоор нийгмийн нэгж болсон гэр бүл, балчир үрсийнхээ төлөө "УТААНЫ ЭСРЭГ ХАМТДАА" жагсаалд нэгдсэн юм.

“УТААНЫ ЭСРЭГ ХАМТДАА” жагсаалд нэгдсэнээр залуучууд тэдний төлөөлөл  болон бусад ТББ-уудыгаа эрүүл мэнд, нийгмийн сайн сайханы төлөө үйл ажиллагаанд уриалах, иргэний үүрэг ба нийгмийн хариуцлагаа ухамсарлахад нь түлхэц өгөх ач холбогдолтой юм. Жагсаалд оролцсоноор нийт 1000 гаруй гарын үсэгтэй өргөдлийг бүрдүүлж түүнийгээ “Өргөдлийн байнгын хороо”-нд уламжлах боломжтой болсон юм.

2016.12.20

Утааны эсрэг хамтдаа

13-р зуунд дугуйтайгаа аялал

Бидний ээлжит нийгмийн хариуцлагын хүрээн дэх ажил маань дугуйн аялал байлаа. Энэ удаад бид үйл ажиллагааныхаа цар хүрээг илүү өргөсгөж “Таван Богд Групп” компани болон дэлхийд аялалын дугуйгаараа алдартай “Трейк”-ийн хамт олонтой хамтран нийт 55 хүний бүрэлдэхүүнтэй аялалыг зохион байгууллаа.

Дугуйн аялалд явснаар: Орчин үеийн завгүй амьдралын хэмнэлийг сааруулж цэвэр агаараар амьсгалах, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, хамт олонтойгоо зугаатай мөчийг өнгөрүүлж стрессээ тайлах ач тустай юм.

Аялалын онцлог: Бид олон км замын турш дугуйгаар явахгүй, уралдахгүй, яарахгүй. Хэрэв та ядарч цуцвал дугуйгаа ачуулж аялалын машинд суун байгалийн сайханыг үзэж сонирхон хүссэн үедээ дугуйгаараа аялах боломжтой юм.

2018.09.08 

13-р зуунд дугуйтайгаа аялал

Зургийн цомог